Ц.Дамдинсүрэнгийн хөшөө сүндэрлэнэ

Шинэ Монголын нэрт соён гэгээрүүлэгч, Төрийн гурван удаагийн шагналт, анхны “Ардын уран зохиолч” цолтон, хэл шинжлэлийн суут эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнгийн хөшөөг Энхтайваны өргөн чөлөөнд буюу Боловсролын их сургуулийн урд талбайд сүндэрлүүлэхээр болжээ.

Авьяас билэг, ур ухаанаараа “сод гарамгай” хэмээх тодотголыг ард түмнээсээ хүртсэн эрдэмтэн зохиолчийн дурсгалын хөшөөг улсын нийслэл Улаанбаатар хотод анх удаа босгох тухай санаачилгыг Төрийн хэлний зөвлөлөөс өнгөрсөн жил гаргасан байна.

Х.Заяа


URL:

Сэтгэгдэл бичих