Уутыг нь солиод үнэ нэмж зардаг гэнэ

Хэн ч өөрийн санаа бодлыг чөлөөтэй илэрхийлэх боломжтой цахим орчинд сайн, муу олон янзын мэдээлэл өдөр бүр гарч байдаг. Хуурамч будаа, өндөг, өттэй чихэр, хоол хүнсний зураг тавьсан мэдээ олон хүний анхаарлыг татаж, жигшиж зэвүүцсэн иргэд нэг нэгэндээ энэ мэдээг дамжуулж түгээсээр байдаг. Тэгвэл энэ бүх мэдээлэл нь төдийлөн үнэн байдаггүй бололтой. Учир нь, өрсөлдөгчдийнхөө эсрэг чиглэсэн хар пиар ч явж байдаг нь худлаа биш.

Жишээлбэл, өнгөрсөн долоо хоногт цахим орчинд “Заантай будаа хуурамч байна, гэр бүлээрээ хордлоо” гэх мэдээлэл тарсан. Энэ талаар мэдээллийг анх тараасан фэйсбүүк хэрэглэгчээс тодруулах гэсэн боловч хаягаа устгасан байжээ. Харин НМХГ-аас “Энэ мэдээллийг тавьсан эзэн, эх үүсвэр нь олдоогүй. Эсвэл тийм мэдээлэл тавиагүй гэх зэрэг хариулт өгдөг. Хуурамч будааны хувьд лабораторийн шинжилгээгээр гараагүй. Харин чанар хугацаа, хадгалалтын горим алдсан цөөн тохиолдол бий” гэжээ.

Тэгэхээр хуурамч будааны тухай мэдээллийн хувьд нэгнийхээ эсрэг чиглэсэн шударга бус өрсөлдөөн гэж үзсэн байна. Гэхдээ наймаачид борлуулалт сайтай будааны уутанд чанар муутай будаагаа савладаг тохиолдлууд гардаг аж.
Тодруулбал, “Заантай” будааны уутанд “Сүмтэй” будаа савлаж илүү их үнээр зардаг байна. Энэ асуудал нь Мэргэжлийн хяналтынхны хариуцах асуудал биш бөгөөд цагдаагийн байгууллага шалгах ёстой аж. Ийнхүү сайн, үнэтэй гэсэн будааны уутанд арай хямд үнэтэй будааг савлаж заран иргэдийг төөрөгдүүлж байна.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих