“МОННИС”-ын Б.Чулуунбаатар хоёр тэрбумаар хаус авч, бэл бэнчингээ гайхуулав

Манай монголын хөрөнгөтнүүд ихэнхдээ л Зайсан тийш амьдрах болж, бараг тэндхийг “Баячуудын хороолол” гэж нэрлэхэд ч хилсдэхгүй.

Тиймдээ ч бие биенээсээ илүүрхэх дуртай манайхан зээл аваад ч хамаагүй Зайсан бараадах болсон нь нууц биш. Өмнө нь бол баячууд нь хотын төврүүгээ шавдаг байсан бол одоо хотоос зайдуу хаус, аль нэг хотхонд амьдарч байгаа нь баяны тоонд ордог болсон. Тиймээс Зайсан тийш сүндэрлэх хотхон, хорооллууд бараг баригдаж дуусаагүй байхда захиалгад дарагддаг. Гэвч монголд хамгийн өндөр үнэтэйд тооцогдох япон, монголын хамтарсан “Суруга Монгол” корпорацийн байрнууд маш өндөр үнэтэй учир хүссэн бүхэн нь орж чадахгүй байгаа гэнэ. Харин “Моннис” группын захирал Б.Чулуунбаатар гэх багаасаа бизнесийн салбарт хөл тавьсан залуу бизнесмэн саяханы нэгэн өдөр “Суруга Монгол”-ын байрыг авахаар болж, хоёр тэрбум төгрөг бэлэнээр өгч түлхүүрээ гарджээ. Түүнийг ийнхүү зангарагтай загнасныг сонссон эрхмүүд “шар нь хөдөлсөн” бололтой, “Суруга монгол”-ын байрыг сонирхож эхэлсэн гэнэ. Б.Чулуунбаатар нь саяхан Киви хамтлагийн дуучин Укатай нэр холбогдоод байсан ч тэдний хооронд хувийн харилцаа байхгүй гэдэг нь тодорхой болсон.

Багаасаа хар бор ажил хийж амьдралын ухаанд суралцсан тэрээр өөрийн бизнесийг өдий зэрэгт хүргэх гэж цаг наргүй ажилласан байж өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн гэдэг. Тиймээс ийм хэмжээний хөрөнгө хураахаас ч яахав.


URL:

Сэтгэгдэл бичих