Гаалийнхан олон тооны гар утас хилээр давуулахыг завдсан хэрэгт дахин холбогдлоо
Сүүлийн үед гаалийн байцаагч нар авлигын хэрэгт холбогдож, гаалийн газрын холбогдох удирлагуудыг цагдан хорьсон асуудал ч гарсан байгаа билээ. Тэгвэл дахиад гаалийнхан хэрэгт холбогдсон хэрэг өчигдөр гарчээ.
Тодруулбал, Замын-Үүд дэхь гаалийн газрынхан урд хөршөөс ДГО улсын дугаартай УАЗ-469 маркийн машинд нууцаар оруулж ирсэн 130 гаруй гар утсыг шалгаж, гаалийн бүрдүүлэлт хийлгүй оруулж ирсэн асуулыг тус боомт дахь тагнуулын ажилтнууд илрүүлжээ.
Энэ талаар тагнуулын эх сурвалж хэлэхдээ “Шалгаж байгаа нь үнэн. Мөрдөн байцаалт эхэлсэн тул мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Ийнхүү их хэмжээний гар утас бүрдүүлэлт хийлгүй нэвтрүүлэх гэж байсныг тагнуулынхан хамтран илрүүлж, бүртгэл хийж эхэлжээ.
О.Сайхан
Эх сурважл: Zaluu.com
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Unen gj yum ene horvood bnu,