“Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчид компанидаа үлдэхээр болжээ

“Эрдэнэс Таван толгой” компанийн удирдлагууд өчигдөр “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлтэйгээ харилцан ойлголцлын гэрээ байгуулжээ. Ийнхүү ажлаас халагдах болоод буй 203 ажилтнууд компанидаа үлдээхээр болжээ. Мөн өөрийгөө шатаасан С.Эрдэнийг гадаадад эмчлүүлэхээр болжээ. С.Эрдэнийг одоогийн байдлаар Монголдоо эмчилж байгаа юм.

Дашрамд дуулгахад Цанхын зүүн уурхайн үйл ажиллагааг энэ сарын 12-ноос эхлүүлэхээр  бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.

Г.Лхагваа

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих