Хятад эр агаар дахь тоосонцор цуглуулж тоосго хийжээ

Хятад Шэньжэнь хотын нэгэн эр нийслэл Бээжингийн агаар дахь тоосонцор, утааг цуглуулан тоосго хийсэн байна. Тэрээр нэг тоосго хийхийн тулд нийслэл хотод 100 хоногийг өнгөрөөжээ.
Энэ бүхий л хугацаанд тэрээр хүн олон хөлхдөг газар, нийслэлийн төв Тяньаньмэнийн талбай, бээжингийн “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнгийн орчмоор тоос сорогч үүрэн явж агаарын тооосонцор, утаа тортог соруулж авчээ.

Хэрэгцээт “түүхий эд”-ээ цуглуулсны дараа тусгай төхөөргөөр түүнийгээ хэвд оруулан шахаж тоосго болгосон байна. Түүнийхээр бол энэ шинэ бүтээгдхүүнийг барилга барихад ашиглаж ч болох юм байна. Нэг тоосго хийхэд хүрэлцэх тоос, бохирдол нь энэ хугацаанд нийслэл хотын 62 хүний уушгийг хордуулах хэмжээний тортог, тоосонцор гэнэ.

Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих