Лууванг та юунд тустайг мэдмээр байна уу
Юуны өмнө нүдний бүх төрлийн эмгэгт сайн гэдгийг эхэлж хэлье.
А аминдэм дутагдсанаас хүн шөнийн харалган болох, нүдний хараа муудах, тахиан сохор хэмээх өвчнөөр өвчилдөг. Иймд хоол хүнсэндээ шар лууванг их хэмжээгээр хэрэглэвэл дээрх өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.
Цаашилбал:
• Лууванд А , В витамины ихэнх нь, төмөр, кальци, С витамин, бета каротин, кали агуулагддаг.
• Лууванд байдаг каротин нь А аминдэмийг үүсгэдэг учир хүүхдийн өсөлт хөгжилтөнд маш чухал үүрэгтэй байдаг. Хэрэв хүнд хоногт дунджаар 1,5мг А аминдэм хэрэгтэй гэж үзвэл өдөрт 1шар лууван идэхэд л хангалттай байдаг. Хүүхдийн өсөлт хөгжилтөнд онцгой үүрэг гүйцэтгэдэг тул маш хэрэгтэй.
Хүний биед шууд шингэж маш их энерги өгдөг.
• Таны дархлалын систем идэвхжиж, таныг эрүүл саруул, хүчирхэг байлгахад лууван тус болдог.
• Их хэмжээний лууванг, ялангуяа түүхийгээр хэрэглэх нь хорт хавдар, астма, ханиад томуу, халдварт өвчин зэргээс сэргийлэхэд тус болдог нь батлагдсан.
• Лууван нь хорт бодисыг гаргаж зайлуулахад элгэнд тусалдаг учраас биеийн эрхтнүүдийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулдаг.
• Лууван хүний арьсыг уян зөөлөн болгож, батга, нүүр хүзүүгээр юм гарахыг багасган арьсыг улам эрүүлжүүлдэг.
• Жижиглэн үрсэн шинэ лууванг шарх, идээт шарханд тавих буюу шүүсээр нь түлэгдэлт ба хөлдсөн болон идээт шархыг цэвэрлэн, өвдөлтийг намдааж, үрэвслийн эсрэг болон шарх битүүрүүлэхэд хэрэглэнэ.
• Ургийн жирийн өсөлт бойжилтыг хангахын тулд жирэмсэн эхчүүд тогтмол идэж байх нь зүйтэй. Шүүсийг жирэмсэний сүүлийн саруудад 0,5л хүртэл хэрэглэвэл, хүүхэд төрөхөд сепсис / цусан халдвар, идээт үрэвсэл/ өвчний магадлал багатай, ялангуяа элдэв хольц найрлагагүй шүүс нь илүү ашигтай.
• Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүд шар лууванг байнга хэрэглэхэд сүүний хэмжээ эрс нэмэгдэнэ.
Хэрэглэх арга:
Лууванг чанахад зарим тэжээллэг бодис нь алга болдог учраас түүхийгээр нь идэх юмуу шүүсийг нь шахаж уухыг мэргэжилтнүүд зөвлөдөг.
Луувангийн шүүсийг шахахад маш бага шүүс гардаг. Энэ нь лууванг дангаар нь идсэнтэй адил гэдэс дүүргэдэггүй тул лууванг хэрэглэх хамгийн зөв арга юм. Ийм маягаар та лууванг илүү их хэрэглэж чадна. Би түүхий лууван зажлах маш дургүй болохоор энэ арга надад үнэхээр тохирдог! Луувангийн шүүсийг шахахдаа, эхлээд ногооны сойзоор сайтар үрж, аяга таваг угаагч шингэнээр угааж, сайтар зайлна (хальсыг авах нь гол биш). Тэгээд луувангаа шүүс шахагчдаа тааруулан хэрчинэ. Нарны гэрэл, дулаан, хүйтэн зэрэг нь луувангийн тэжээллэг бодисуудыг устгадаг учраас шүүсээ тэр дор нь уувал маш сайн. Мөн шүүсээ дангаар нь ууж дастлаа эхлээд усаар бага зэрэг шингэлж уувал зохилтой.
Гэрийн нөхцөлд шахсан луувангийн шүүс өдөрт нэг нэг аяга уувал бид бүхэл өвөлжингөө ганц ч удаа ханиад тусахгүй шүү.
Өглөө бүр өлөн элгэн дээрээ луувангийн шинэхэн бэлтгэсэн шүүс уувал нүүрний арьс өнгө сэргэн, нүдний хараа тогтворжин ядаргаа тайлагдана.
Шар лууван нь байцаатай адил ислэг ихтэй хүний бие махбодоос илүүдэл холестриныг зайлуулан, цусны даралт ихсэх, судас хатуурах өвчнөөс урьдчилан сэргийлдэг.
Шүүсийг зүрх судасны өвчин болон тамир тэнхээг сэргээх зүрхний булчингийн агшилтыг сайжруулахын тулд байнга уух хэрэгтэй.
200гр шар луувангийн шүүс, тал амтат жүрж, нимбэгний 1/4, 1ц,х зөгийн бал, тал шилэн аяга тараг зэрэгтэй сайтар холин коктель хийж уухад нүүрний арьс өнгөлөг болдог байна.
Лууванг улам их идэх нь биеэ эрүүл байлгах маш амархан, хямд төсөр арга юм! Монголд бүтэн жилийн турш лууван тасардаггүй тул үнэтэй биш юм. Иймээс бие махбодоо өвчнөөс хамгаалахын тулд лууван хэрэглээрэй.
Шар лууван нь хамгийн ашигтай бүтээгдэхүүн боловч их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэвэл ходоод гэдэсний хямрал үүсэх аюултай гэдгийг сануулахад илүүдэхгүй бизээ.
URL: