Шороонд дарагдсан хоёр хүнийг аврах ажиллагаа явагдаж байна
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Сүн” уул гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт” ХХК-ийн ашиглалтын талбайд гар аргаар ухсан нүхэнд, хууль бус аргаар ашигт малтмал олборлогчид ажиллаж байгаа.Харин тус газар хоёр иргэн шороонд дарагдсан тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Өнгөрсөн сарын 30-ны өдрийн 19:45 цагт хүлээн авсан тус дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашинтай, шороонд дарагдсан иргэн Х /42 настай, эрэгтэй/, Д /31 настай, эрэгтэй/ нарыг гаргахаар ажиллаж эхэлсэн аж.
Ер нь манай иргэд ашигт малтмалыг гар аргаар олборлохдоо амь насаа хамгаалах тал дээр дорвитой арга хэмжээ авдаггүй. Хамгийн ойрын жишээ дурдахад Налайийн нүүрсний уурхайд ажиллаж буй хүмүүс уурхайн гүнд дарагдаж, улмаар амиа алдах эрсдэлтэй байна.
Г.Төмөр
URL: