Чамгүйгээр би хэнсэн билээ хань минь

Говийн их наранд
Ангаж гандсан хөрс
Талын их зэргэлээнд
Хууртаж гүйсэн янзага
Намрын их салхинд
Дэгдэж хөөрсөн хамхуул
Нартын энэ амьдралд
Даль жигүүргүй шувуухай

Чамгүйгээр би хэнсэн билээ хань минь.

Голын шаргиатай хослон
Уйлж дуулах гутрал
Галын өмнө бөхрөөд
Гуниглаж суух бодрол
Голт зүрхний угт
Хоосон жингэнэх цуурай
Гоё сайхан үгэнд
Хөөрч дэврэхгүй сэтгэл

Чамгүйгээр би хэнсэн билээ хань минь.

——————————————————

БИ ЧАМАЙГ ДАГУУЛНА.

Ээрэм цагаан талын цэцэгс болон дэлгэрч
Эгц өмнө чинь дүнхийх уулс болон цайрч
Эргээ хаялан цохих давалгаа болон босч
Элэг зүрхэнд чинь уяатай хайр болон гэрэлтэнэ

Би чамайг дагуулна.

Алсын их зэрэглээнд зураг болон мяралзаж
Аагим зуны халуунд хур болон урсаж
Амраг хайрын сэтгэлд чинь аялгуу болон цуурайтаж
Алаг үрийн чинь дэргэд ээж нь болж мишээнэ

Би чамайг дагуулна.

Сувдан гоёл зүүсгэл надаар дутаж гундахад
Сумын баяр наадамд чи надаар гоёно
Сулин хээр морьд хослон жороолж явахад
Суудал засан өндийж нутгийн залуус атаархаг

Би чамайг дагуулна.

—————————————————————–

ДӨЧ ШҮРГЭСЭН ЭР.

Дөч шүргэсэн эр дүүрэн байлгүй яахав
Дүүлэн нисэх шонхороос зоригтой байлгүй яахав
Дөнгөж амсах нас нь иртэй байлгүй яахав
Дөрөө давираад босохдоо хийморьтой байлгүй яахав

Агсан хүлгийн зоон дээр аатай байлгүй яахав
Ан авын тэнгэрт одтой байлгүй яахав
Амраг хайрынхаа сэтгэлд наран байлгүй яахав
Ардын дууны мөрөнд чимэгтэй байлгүй яахав

Шатаж ассан хайрын тэнгэр нь байлгүй яахав
Шаглаад оёсон дээлийн эзэн нь байлгүй яахав
Өрх гэрийнхээ хойморт хаан нь байлгүй яахав
Өөдлөн дэвжих амьдралын гал нь байлгүй яахав.

—————————————————-

Даашинзаа би өмслөө хайрт минь өнөөдөр
Дахиад сэрэхгүй гэсэн тэр л мэдрэмж төрлөө
Чамтайгаа инээсэн өдрүүд хичнээн жаргалтай байсныг
Цаг хугацааны урсгал элээвч чамайгаа би санасаар

Холоос ирэхдээ чиний минь бэлэглэсэн энэ даашинз
Хонгор минь чиний сэтгэл шингэсэн
үнэтэй бэлэг
Хоёр биений гэгээхэн нэгэн дурсамж
сэдрээж
Хосгүй хайрын түүхийг сөхөж гуниглуулна

ЧАМДАА БИ ДЭНДҮҮ ХАЙРТАЙ ЮМ ДАА

———————————————–

Чийг даасан Чиндаугийн намуухан үдэш
Чихэнд минь янагийн аяз эгшиглэхэд
Чимээгүй орчлонгийн анираас чамайгаа би хайсаар
Чинийхээ тухай бодон тэнгэр өөд саравчиллаа хань минь

Наргил моддын дор шүлгээ би тэрлэлээ
Насны ганцхан хайраа уяран байж бичлээ
Намар оройны бороонд жаахан жиндэсхийн алхавч
Намайг жаргаасан мөчүүд чинь дулаахан инээмсэглэлээр хучлаа

Дурлал минь дундраагүй чамтай хамт
Дуу минь цуцаагүй ээ чамтай л хамт
Дундуур тавиланд ч чамтайгаа л хамт
Дурсамж дүүрэн хөглөгдөх юм даа хань минь

БНХАУлс Чиндау хот 2015-10-10

Олхонууд овогт Жанцангийн Батхүү

 


URL:

Сэтгэгдэл бичих