Нийслэлийн зарим чиг үүргийг Хархоринд шилжүүлэх асуудлаар хэлэлцэнэ

5id50aqr7edvqtbem3v4gcqjv6Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг эзэн Чингис хааны зарлигаар байгуулсны

795 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан энэ сарын 4-нд Төрийн ордонд Хархорумын түүх судлалаар эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн болох гэж байна. Хурал үзэсгэлэнг Хархорин сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс санаачлан Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУЯ, ШУА, Хархорин сумын ИТХ, ЗДТГ хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах аж.

 

Уг асуудлаар өнөөдөр УИХ-ын гишүүн Я.Содбаатар, БСШУЯ-ны Монгол судлалын хүрээлэнгийн захирал Д.Мөнх-Очир, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Ш.Энхтөр, Хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн Л.Эрдэнэбаяр хэвлэлийн бага хурал хийж мэдээллээ. Эртний нийслэл Хархорум хотын түүх, соёл, археологийн дурсгал, хамгаалалтын асуудал, Хархорин сумын нийгэм, эдийн засаг, хэтийн хөгжлийн асуудал гэсэн хоёр хэсэгтэйгээр эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах аж. Сүүлийн үед Хархорумын түүхийн судалгааны ажил нэлээд идэвхжиж, шинэ шинэ судалгааны бүтээл төрөн гарчээ.

 

Энэ чиглэлд хамтран ажилладаг Герман, Турк, Японы эрдэмтэд мөн энэ хуралд оролцоно. Мөн Хархориныг жишиг хот болгон хөгжүүлэх, улсын нийслэлийн зарим чиг үүргийг Хархоринд төвлөрүүлэх, цаашид нийслэл болох боломжтой эсэх асуудлаар эрдэмтэн, судлаачдын санаа бодлыг сонсч уриалга хүргүүлэх юм байна.

 

Л.Дэлгэр


URL:

Сэтгэгдэл бичих