ОХУ-д каратэгийн багшийг сурагчдынх нь нүдэн дээр хөнөөжээ


ОХУ-ын Саратов хотын 62 дугаар лицейн биеийн тамирын танхимд каратэгийн хичээл орж байх үед гар буу барьсан эрэгтэй орж ирээд сурагч, эцэг эхчүүдийг харж байхад багш Азамат Нормановын тархинд буудан хөнөөсөн хэрэг гарчээ.
Гэмт этгээд хэд хэдэн удаа буудахад хичээлд байлцаж байсан хоёр ч эцэг эх шархадсан байна. Аллага гарахад танхимд хэдэн арван хүүхэд байсан гэнэ.
Каратэгийн багшийг буудсан тэдний сурагчдын нэгийнх нь эцэг  урьд нь каратэгийн шүүгч байсан Расим Керимов гэгч, түүний 17 настай охин нь Азаматын шавь байсан гэнэ.
Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар бол охин нь багш намайг зодсон гэж гомдоллосон, өөр нэг мэдээллээр бол дасгалжуулагч мэхээ буруу хэрэглэснээс охины бие хөхөрсөн байснаас эцэг нь уурлаж ийм хэрэг өдүүлсэн гэж байна.
Дасгалжуулагч багш газар дээрээ нас барж, шархадсан 43, 37 настай хоёр эрэгтэйг эмнэлэгт хүргэжээ.
Хууль сахиулагчдад гэмт этгээд өөрөө бууж өгсөн гэмт этгээд өөрөө энэ сургуульд багшилж байгаад Азамат Нормановтай зөрчилдсөнөөс болоод жил гаруйн өмнө халагдсан юм байна.

Эх сурвалж: www.assa.mn


URL:

Нэр: ынын Огноо: 1 December 2015

ene zurgan deer buudsan hun n uu buuduulsan n uu

Нэр: zochin Огноо: 1 December 2015

buuuduulsan n bailgui

Сэтгэгдэл бичих