БГДүүргийн хүүхдийн эмнэлэг 1-р төрхийн араас орох вий
Саяхан 1-р төрхөд амаржих гэж очсон эх, үрийн зулайгаа үнэрлэж чадалгүй, хоёр биенээ ч харж чадалгүй эндсэн асуудал гараад удаагүй байгаа билээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор 1-р төрхийн удирдлагууд болон эмч сувилагч нартай хариуцлага тооцоно гэж мэдээллэсэн билээ.
Гэтэл БГДүүргий хүүхдийн эмнэлэг болох хуучин 7-р төвд эмч нарын хүнд суртал байсаар байна. Учир нь нярайн цэрийг гуурсаар соруулан авах эмчилгээ хийгдсэний дараагаас нярай бүтэн шөнөжин уйлж бие тавгүй байгаад хүүхдээ сахиж буй эмэгтэй эмчид үзүүлэн хоолой амыг нь урчихсан байх тавгүй байгаад байна гэж эмчд хандвал эмч байж бай ажилтай байна гээд хээв нэг хариулт өгөөд бусадтайгаа хөөрөлдөн суух зуур том хэрэг мандах вий дээ. Ийм хайнга хүнд сурталтай байдал нь дахин муу зүйл болохоос нь өмнө урдчилан сэргийлж арга хэмжээ авалгүй эцэс сүүлд нь асуудал дэгдээх вий.
Мөн тус палатанд хэвтэж эмчлүүлж буй хүүхэд халуунтай бас л эмчийг дуудахад байж хэмээн дээрэнгүй өнгөтэй байгаа байдал нь эмч нарын хүнд суртал хайнга байдлыг илтгэж буй юм. Мэдээж эмч нар олон хүүхэдтэй харьцаж ачаалал ихтэй байдаг ч ийм хүнд сурталаас болж хянуур байгаагүйгээс үүдэн аливаа хэрэг манддаг шүү гэдгийг дахин сануулмаар байна.
БГДүүргийн хүүхдийн эмнэлэгийн удирдлагууд эмч сувилагч нартай хатуу хяналт шаардлага тавихгүй бол 1-р төрхийн араас орох вий. Энхийн манаанд зогсож буй эмч та өгсөн тангаргаа ямагт санаж яваарай. Ажлын амжилт хүсье.
Эх сурвалж: JIRGEE.mn
URL: