Сэрэмжлүүлэг: Эцэг эхчүүдээ хараа хяналтаа сайжруулаач

Сүүлийн үед бараг өдөр болгон ГССҮТ-д хүүхэд халуун ус, цайнд түлэгдэн ирж, улмаар эмчлүүлж байгаад түлэнхийн шархаа даалгүй амиа алдах тохиолдол гарсаар байна. Өнгөрсөн аравдугаар сард гэхэд бага насны хоёр хүүхэд түлэгдэж гэмтлийн эмнэлгийн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаад амиа алдсан бол өнгөрсөн долоо хоногт мөн л ой найман сартай хүү халуун тогоотой ус руу бүдэрч унасанаас болж биеийн ихэнх хэсэг нь гүн түлэгдэж улмаар амиа алдсан харамсалтай хэрэг бүртгэгдсэн байгаа. Тэгвэл өчигдөр гэхэд цагдаагийн байгууллагад мөн л хүүхэд түлэгдэж, эмнэлэгт хүргэгдсэн гэх дуудлага бүртгэгджээ.

Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-р багт оршин суух хоёр настай эрэгтэй Б нь гэртээ тогоотой халуун шөлөнд унаж түлэгдэн, 46 хувийн түлэгдэлтэй тус төвд эмчлүүлж байгаа хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Тиймээс эцэг эхчүүдийг, мөн асран хамгаалагч нарыг бага насны хүүхэддээ тавих анхаарал сэрэмжээ сайжруулахыг аль болох халуун тогоо хэрэглэхгүй байх, тог цахилгааны асуудлаа байнга хянаж шалгаж байхыг цагдаагийн газраас сэрэмжлүүлсээр байна.

О.Цэцэн


URL:

Сэтгэгдэл бичих