Ясны марксист эрийн аймшигт үхэл

25tgsdsdgdg“Хүн үхээд юутай ч учирч магадгүй туя амьддаа өөрийгөө бэлтгэ” гэж их сэтгэгч Шанкар хэлжээ. Үхээд яах бол, хаачих бол гэдэг хүн төрөлхтөний нүдэнд байнга дүүжлүүрийн гогцоо болж харагддаг өнө мөнхийн асуулт. Юмыг бодитой барин тавин үзэх дуртай материалистууд “Хүн бол амьд матери, үхээд юу ч байхгүй болно. Үхээд л гүйцээ. Энэ олдсон ганц насаа эргэлзэж тээнэгэлзэлгүй сайхан өнгөрөө” гэж хүн төрөлхтөнийг ятгаад ятгаад дийлээгүй билээ. Тэгээд ч үхээд л дуусна гэдэг энэ үзэл суртал хүн хэмээх аймшигт амьтаныг ад чөтгөрийн дүрд бүрэн хувиргаж чадах хүчтэй үг юм.

Үхээд л нэгэнт дуусах юм чинь энэ насандаа юу ч хийсэн яадаг юм гэж эрэмшсэн мугуйд улс төрсөн үр хүүхдээ ч садистлан хүчирхийлж, үгэнд нь орсонгүй гэж эхийгээ мөчлөн хороож байсан харгис явдал хуучин соц лагерийн орнуудад гарч байсан. Польшийн хуучин нийслэл Краковоос холгүй оршдог Страговы хэмээх сууринд Яцек хэмээх инженер залуу гэр бүлийн хамт амьдардаг байжээ. ЗХУ-ын удирдагч Л .И.Брежнев нас барж Ю.В.Андропов оронд нь ЗХУКН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдон телевизээр үг хэлж байсан үед энэ явдал болсон гэдэг.

Яцек суурингаас холгүйхэн орших цахилгаан станцад өндөр мэргэжлийн инженер хийдэг учир цалин орлогын хувьд хангалттай. Тэр ч байтугай хааяа ажлын шугамаар Вена зэрэг барууны хотууд руу очиж өнгөт телевизор, телефон утасны аппарат, видео тоглуулагч зэрэг өндөр үнэ хүрэх барааг оруулж ирэн дамлаад зарчихдаг шаггүй наймаачин учраас мөнгө төгрөгийн хувьд ямар ч асуудалгүй байж. Тэр ЗХУ-д хамгийн сүүлд үйлдвэрлэсэн “Жигули” машин хөлөглөн эхнэр хүүхэдтэйгээ хааяа тэнгисийн эрэг рүү салхинд гардаг байжээ.

Яцек дээд боловсролтой ном их уншдаг байсан бөгөөд Хүн үхээд л дуусдаг тухай материалист үзэл сурталд хэт итгэсэн диалактикч байсан учраас нас нь явах тусам еөрийнхөө тав тухыг л хангахыг туйлын ихээр хичээх болжээ. Тэрбээр эхнэр Ольгадаа үе үехэн “Би ийм хангалуун амьдралыг бий болгож чадлаа. Гэвч харамсалтай нь үхээд энэ бүхнээ аваад Явж чадахгүй. Бас үхээд дахин төрөхгүй. Амьд байгаагаа мэдрэх гэдэг сайхан юм. Уг нь үхээд хорхой шавьж ч хамаагүй болж төрдөг бол их зүгээр байсан юм. Ядаж амьд байгаагаа мэдэрнэ шүү дээ. Гэвч үхлээ л бол энэ бүхэн дуусаа.

Тиймээс энэ амьдралд хүссэн болгоноо өөрийн дураар хийж, эдлэх ёстой бүх юмаа гүйцээгээд үхэх юмсан” гэж ярьдаг байжээ. Сүүлдээ энэ яриа түүний архи ууж халамцсан үедээ бүтэн цагаар уншдаг улиг болсон хичээл лекц болон хувирсан байна. Нэг удаа Яцек үйлдвэр дээрээсээ хүн хөлслөн авчирч байшингийнхаа доод хонгилын асар том өрөөг цэвэрлүүлжээ. Хэдийгээр хатуу чанд соц нийгмийн үед амьдарч байсан ч бусад дарга нарын жишигээр Яцек хувьдаа хоёр давхар хувийн харш бариулсан байжээ.

Нөхрийн нь үхэхээсээ өмнө амжаад толгойгоороо хөл хийе гэсэн санаатай ухуулга яриа эхнэрийг нь зарим талаар залхаасан ч бас нээрээ ч тийм юм уу гэсэн бодлыг заримдаа төрүүлж байсан аж. Яцекийн бодол бол жирийн нэг молхи мунхаг тариачин амьдралд шунаж байгаа явдал биш харин боловсорсон, ертөнцийн зүй тогтоцыг шинжлэх ухааны үүднээс бүрэн дүүрэн ойлгодог хүний санаа байсанаараа тийнхүү эхнэрийг нь хүртэл уруу татахад хүргэсэн хэрэг.

Яцек нэг удаа Югослав руу ажлаар яваад ирэхдээ хар тамхи олж иржээ. Үүнийгээ хэрэглэж мансуурсан хойноо тэрбээр “Нэгэнт л үхээд дуусах юм чинь юунаас айх юм бэ. Хориглодог бүх зүйлийг хийж, амт шимтийг нь мэдрээд үхэх ёстой” гэж хашгирч байсан гэдэг. Нэгэнт л үхэхээсээ өмнө дураараа дургиж авах гэсэн нөхөр нь яваандаа Варшавын ижил хүйстэнүүдтэй нууцаар хэлхэлдэж, хар тамхинд улам гүнзгий орсон бөгөөд чухам юуг ч хайрлахгүй яаж хийрхэж байсан нь түүнийг үхсэн хойно илэрхий болсон билээ.

Яцек нэг удаа Краковоос оройхон ирэхдээ багажиндаа согтуу хүн хүлээд хийчихсэн авчирчээ. Түүнийгээ хонгил руу чирч оруулаад шонтой багласныхаа дараа “Би энэ хүнийг амьдаар нь яргалж үзмээр байна” гэсэн гэдэг. Хар тамхинд мансуурсан Яцек шөнөжингөө нөгөө хүнийг тамлан тарчилгаж үйлийг нь үзсэний эцэст үүрээр цаадах нь амьсгал хураажээ. Гар нь нил цус болсон Яцек дээшээ гарч ирмэгцээ эхнэрээ хоёр охиныхоо хамт доош нь хөөн оруулж нүд хальтрам дүр зургийг зориуд үзүүлэн “Та нар үхээд ийм зүйл олж харахгүй. Амьдад чинь хэн ч та нарт үзүүлэхгүй. Жинхэнэ амьд тамыг одоо хар. Ном зохиол кинон дээр хуурамчаар дүрсэлдэг зүйлийг харж байсанаас амьдрал дээр бодитоор нь харах хэрэгтэй” гэж хашгирчээ.

Үүний дараа тэр бараг л галзуураа юу гэмээр сэтгэцийн хурц хөөрөлд орж том охиноо дээд өрөөндөө чирч оруулан хүчиндээд “Би энэ аз жаргалыг амьддаа мэдэрмээр байна” гэж орилжээ. Тэр яг л хаан шиг хүссэн зүйлээ үйлдэж байсан гэж хожим нь эр нөхрийнхөө дарамтан доор үйлээ үзсэн Олыа хэлж байсан гэдэг. Яцекийн цадиггүй авирлах нь бүр хэтэрч эхнэрийнхээ нүдэн дээр хоёр охиноо ээлжээр хүчирхийлэн цэнгэдэг болжээ. Хэдийгээр хань нөхөр нь боловч ийм зовлонг Ольга хэдий удаан тэсвэрлэх билээ.

Нэг орой хоёр давхарын шалан дээр бага охиноо дараад уначихсан яг дур ханаж байхад нь Ольга түүний Сербиэс авчирсан бага калибрийн винтовоор тархийг нь зад буудсан аж. Нөхрийгөө алсан хэргээр шоронд орохоосоо өмнө Ольга бүх явдлыг үнэнээр нь өчиж нөхрийнхөө машины багажинд хийж авчраад тамлаж алсан хүний цогцосыг булсан газрыг хүртэл зааж өгсөн боловч хууль түүнд “энэрэлгүй” хандаж 10-н жилийн ялаар шийтгэсэн юмсанж.

Нөхрийнхөө амийг галт зэвсэг хэрэглэж хөнөөснөөс гадна онц хэрцгий садист гэмт хэрэгтэнийг нуун дарагдуулсан гэдэг зүйл ангиар бас давхар ял сонсгожээ. Яцек алагдаж, ээж нь шоронд орсоны дараа тэдний тансаг харшид хоёр охиныг нь асрах нэрээр Ольгагийн төрсөн ах болох Кузмич Украйнаас гэр бүлийн хамт нүүж ирж суурьшсан байна. Хэдийгээр талийгаач Яцек хүн үхээд дуусдаг тухай цаг үргэлж ярьдаг бараг л тэр бодлоосоо болж гаж зан араншинтай болждууссан ч орчлон түүгээр даажигнасан байжээ.

Үхсэнийхээ дараа тэроээр хэд хэдэн удаа байшиндаа зочлон ирсэнээр барахгүй, Ольгагийн ах Кузмичийг эхнэртэйгээ унтаж байхад нь хөнжлийг нь хуу татаж, цус болсон сүх далайн сүрдүүлж орон гэрийг минь орхиод зайл гэж шаардсан аж. Энэ явдлын тухай хүмүүс янз бүрээр таамаглаж байсан ч удалгүй Кузмич хоёр охиныг нь аваад Яцекийн хуучин гэрийг цоожилж орхиод нүүцгээсэн байна. Үүнээс хойш тэр эзгүй байшинд ер бусын аймшигтай зүйлс үзэгдэх болсоныг ойр хавийнхан нь ажиглажээ.

Орой болмогц гаднаасаа цоожтой тэр байшингийн хоёр гурван өрөөний гэрэл асч, зарим өрөөнийх нь нээлттэй цонхоор хүн уйлах, тачигнатал инээх дуу сонсогддог болсон аж. Эзэнгүй орхисон байшинд сахилгагүй хүүхдүүд орж дүрсгүйтээд байгаа юм болов уу гэж бодсон хөршийн нь эр Полоцкий нэгэн шөнө гэрэл нь асаастай байшин руу явж орсон боловч үл таних амьтанд уруулж хазуулж үхсэн цогцосыг нь маргааш өглөө нь байшин дотроос олсон байна.

Энэ үеэс хойш тэр байшин руу хүн хавьтахаа больсон бөгөөд 1990 оны намар ойр хавийн нь оршин суугчдын хүсэлтээр чөтгөр шүглэсэн хэмээх уг байшинг орон нутгийн захиргаа Краковын сүмийн хамбыг байлцуулан бульдозероор түрж нураасан аж. Гэвч түүнээс хойш ч гэсэн байшингийн туурин дээр шөнө дөлөөр хэн нэг хүн сүүтэгнэн чулуу туйпуу зөөж, уг байшинг дахин босгохыг оролдох болсон гэдэг. Инженер Яцек өөрийнхөө бодсоноор үхээд дууссангүй, харин ч шунал тачаалд нэрвэгдсэн чөтгөр болон хувирч олон он жил тэндээ зовж тарчлахаар гэсгээгдсэнийг энэ явдал өгүүлж байгаа юм.

Харин түүний эхнэр Ольга шоронд байхдаа амиа хорлосон бөгөөд хөөрхий зовлонт бүсгүйн сүнс ч бас үхээд дууссангүй. Тэндхийн шоронгийн талх хийдэг газар тогтсон нэг цагт байнга гарч ирж үзэгдэн хормой доороо талх нууж аваад хана руу орохыг хоригдолууд олон удаа харсан аж. Хүний сүнс бол энерги.

Тэгвэл энерги устаж мөхдөггүй, харин ч хадгалагдан үлддэг хуультай гэж дунд сургуульд байхад заадаг байсан билээ. Тэгвэл халуун тамд сая сая жилээр түлэгдэн тарчилна гэдэг тэнд хүний сүнс болсон энерги хадгалагдан тарчилж буй гэсэн үг байж болохыг энэ явдал гэрчилж байх шиг санагдана.


URL:

Сэтгэгдэл бичих