Улсын засуул Н.Дашжамц 315 барилдаанд тэмдэглэл хөтөлжээ

Улсын хүндэт засуул Н.Дашжамц 2010 оноос хойш бөхийн өргөөнд болсон заалны барилдаануудын тэмдэглэл хөтөлж, эдүгээ 315 барилдааны хүрээнд болсон бүх үйл явцыг бичиж үлдээгээд байна. Түүний эдгээр тэмдэглэл бүхий таван дэвтрийг ҮБХ-ны архивт хүлээж авсан юм. Ингэснээр болсон үйл явдлыг хожим хойно хэдийд ч сэргээж үзэж, сонирхох боломжтой төдийгүй түүхэн үнэт хэрэглэгдэхүүн, судалбар болох юм.

Тэрбээр “Сүүлийн үед бөхийн өргөөнд болдог барилдаанууд дээр гарын даа, тайлбарлагчдын баруун захад суудаг өвгөн юу хийдгийг төв, хөдөөгийн зарим үзэгчид тэр бүр сайн мэдэхгүй биз. Миний ажиглалт, хөтөлж байгаа тэмдэглэл бол бөхийн хүрээнийхэндээ урмаар барьж байгаа үлдэцтэй хариулт хариу юм даа.” хэмээжээ.

Мөн тэрбээр 40 гаруй жил засуул хийхдээ Үндэсний бөхөд хэрэгтэй, үзүүштэй болгох санаа, зарим нэг дүрмэнд өөрчлөлт оруулж болох юм гэсэн хувийн санал, туршлагаа энэхүү тэмдэглэлдээ бичсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих