Майкл Жэксоны харшийг худалдана

Энэ оны аравдугаар сард Майкл Жэксон агсны харшийг онлайнаар худалдааны сайтад байршуулсан хэдий ч, эдүгээг хүртэл зарагдаагүй байгаа гэнэ. Одоогийн байдлаар харшийг 100 сая ам.доллараар худалдаалж байгаа аж.

Харш Калифорни мужийн Сантабарбара хотод байрладаг. Попын хаан Майкл Жэксон 1988 онд энэ харшийг худалдан авч байжээ. Тэрээр 2005 онд бага насны хүүхдийг уруу татсан хэргээр шүүгдэж байхдаа тэндээс нүүсэн юм.

Лос Анжелесийн 130 бээрийн цаана байрлах эдлэн газар нь 2800 акр хэмжээтэй юм. Энэ газрыг Жэксон 2008 онд 23,5 сая долларын өрөнд тавьсан гэдэг.

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Даваа

URL:

Нэр: zochin Огноо: 1 December 2015

ene suns suudertei baishing avah hun oldohgui

Сэтгэгдэл бичих