Нинжа нар шороонд дарагдав
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Сүн” уул гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт” ХХК-ийн ашиглалтын талбайд гар аргаар ухсан нүхэнд, хууль бус аргаар ашигт малтмал олборлогч хоёр иргэн шороонд дарагдсан байна.
Энэ тухай дуудлага өчигдөр аймгийн ОБГ-т ирсэн бөгөөд дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, нэг автомашинтай, шороонд дарагдсан 42 настай, эрэгтэй Х, 31 настай, эрэгтэй Д нарыг гаргахаар ажиллаж байга аж.
Өчигдрийн 19.45 цагаас хойш одоо хүртэл ажиллаж байгаа хэдий ч шороонд дарагдсан иргэдийг гаргаж авахад хүндрэлтэй байгаа тул Мандал сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэхүү “Сентерра гоулд” компанийн удирдлагуудад хандаж, хүн хүчний болон техникийн тусламж хүссэн байна.
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: