Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны үнийг хөнгөлөх шийдвэр гаргалаа

Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хориндолдугаар хурал 2015 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр болж, гэр хорооллын иргэдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар  хөнгөлөх шийдвэр гаргалаа. Энэхүү хөнгөлөлтөд  Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 280 гаруй мянган айл өрхүүд хамрагдах бөгөөд цахилгаан халаалт залгах шаардлагатай хүйтний улиралд буюу 2015 оны 12, ирэх оны 1, 2, 3 сар хүртэл оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар хөнгөлүүлэх боломжтой болж байгаа юм.

Өмнө нь гэр хорооллын иргэд шөнийн нэг кВт цаг эрчим хүчийг 77.10 төгрөгөөр тооцож худалдан авдаг байсан бол  энэ үнийг 50 хувь хөнгөлснөөр 38.55 төгрөг болон үнэ нь буурч, иргэдийн халаасанд 5.2 тэрбум төгрөг үлдэнэ гэсэн урьдчилсан тооцоог Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргажээ.

Эрчим хүчний салбар  2015 оныг “Хэмнэлтийн жил” болгон зарлаж, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос салбарын үр ашгийг дээшлүүлж, өртөг зардлыг бууруулах хамтарсан ажлын хэсэг гарган, эрчим хүч үйлдвэрлэгч, түгээгч, дамжуулагч компаниудын үйл ажиллагаанд шалгалт хийж, хяналт тавьж ажилласан бөгөөд үнэ тарифын зохистой зохицуулалт, менежментийн зөв арга барилыг хэрэгжүүлж  чадсаны үр дүнд  олон жилийн турш хуримтлагдсан алдагдлыг бууруулж чаджээ. Тухайлбал эрчим хүч үйлдвэрлэгч дулааны цахилгаан станцууд дотоод хэрэгцээгээ 0.6 нэгжээр, төвийн бүсийн эрчим хүчний дамжуулалтын алдагдлыг 0.1 нэгжээр, цахилгаан түгээлтийн алдагдлыг 0.5 нэгжээр тус тус бууруулсан байна.

Мөн энэ оны эхний гуравдугаар улирлын байдлаар эрчим хүчний салбарын зардлын өсөлт 9.4 хувь болжээ. Зардлын энэхүү өсөлтийг  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 гаруй хувиар буураад байгаа юм. салбарын хуримтлагдсан алдагдал тодорхой хэмжээгээр буурч байгаа учраас гэр хорооллын иргэдийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх боломжтой болж байгаа юм байна.


URL:

Нэр: Saraa Огноо: 1 December 2015

Ажил хийх бололцоогоо бие биендээ олгоё!!!

Нэр: Anonymous Огноо: 1 December 2015

Гэр хорооллын айл өрхүүд өнөөдрөөс шөнийн цагт 50 хувийн хямдралтай цахилгаан, эрчим хүч хэрэглэнэ

Нэр: Азаа Огноо: 1 December 2015

Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны үнийг хөнгөлөх шийдвэр гаргалаа ингэмээрсэндээ аштай юу даа

Сэтгэгдэл бичих