Бондын мөнгө УЛСТӨРИЙГ УЛАЙСГАВ
“Чингис”, “Самуурай” бондын менгийг зарцуулах эрхийг атгаж буй Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийх ажлын хэсгийг өнгөрсөн хавар УИХ-ын даргын эахирамжаар байгуулсан. Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооноос хамтран байгуулсан уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан бөгөөд бүрэлдзхүүнд нь УИХ-ын гишүүн Г.Батхүү, Ц.Баярсайхан, Х.Болорчулуун, Я.Санжмхтав, Г.Ухнга, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Б.Гарамгайбаатар нар багтсан юм.
Гэтэп Ажлын хэсгийнхэн шалгалтын дүнтэй санал нэгдээгуй учраас гарын үсэг зурахгүй байгаа гэсэн мэдээлэл гарч байв. Уг Ажлын хэсэгт орсон МАН-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнгийн талаар мэдээлэл хийсэн нь энэ долоо хоногийн халуун сэдэв болж байна. УИХ дахь намын бүлгүүд энэ асуудлын талаар юу ярьсныг хүргэе.
МАН: БОНДЫН МӨНГӨНӨӨС ХҮРТСЭН ГИШҮҮДИЙГ ТАЙЛАНГАА ТАВИХЫГ УРИАЛАВ
Бүлгийн дарга С.Бямбацогт, “Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийх Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг гарсан. Харамсалтай нь Ажлын хэсгийн гишүүд хоорондоо үл ойлголцсоноос болж энэ асуудал хэтэрхий улстөржилт болчихлоо. Надтай холбоотой яригдаж байгаа асуудлыг холбогдох хууль, хяналтын байгууллагаар шалгуулж байгаа” гэв. Түүний хувьцаа эзэмшдэг “Говь” момпани 33 тэрбум, “Нью прогресс” групп 10.3 тэрбум төгрөг бондын мөнгөнөөс авсан гэсэн мэдээлэл түгээд байгаа юм.
Бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа, “Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг тодорхой хугацаанд ажиллаад дүгнэлтээ гаргасан. ХарамсалтаЙ нь АН-аас орсон гишүүд Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг зөвшөөрч гарын үсгээ зурахгүй бзйгаа. Тэгээд маргааш (өнөөдөр) Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хурал хийж, энэ асуудлыг хэлэлцэхээр дарааладд оруулсан байна. М.Энх-Амгалан, Л.Хүрэлбаатар нарын хийсэн хэвлэлийн хурлын дараагаас
хэвлэлээр Хөгжлийн банкны шалгалт худлаа бодсон, дан ганц МАН ийм дүгнэлт гаргалаа, гөрдөж гүтгэж байна, бондын мөнгөний дийлэнхийг МАН-ынхан өөрсдөө авсан байна гэх зэрэг мэдээлэл гарч байгаа. Эю асуудлаар бид бүлгийн хурал дээрээ ярилцсан.
Намын дарга М.Энхболд 1990 оны ягаан, цэнхэр тасалбараараа “Говь” компанийн арван ширхэг хувьцаа авсан юм байна. Бүлгийн дарга С.Бямбацогт мөн компанийн 200 гаруй ширхэг хувьцаатай нь үнэн. Үүнийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ биччихсэн. Гэтэл “Говь” компанийн 7.8 сая ширхэг хувьцааг хувааж эзэмшдэг 16 мянган хүнээс 10 ширхэг, 200 ширхэгийг нь эзэмшиж байгаа хоёр хүнийг энэ компанийн авсан зээлтэй холбож яриад байгаа юм байна. Тэгэхээр бондоос хэний ямар компани хэдэн төгрегийн санхүүжилт аваад, түүнийгээ хэр үр дүнтэй ашигпаж байгааг ил тод гаргаж тавья. УИХ-ын гишүүдийн нэр холбогдож байгаа зээл ҮАБЗ-ийн тавьсан шаардлагыг хангаж байна уу, улс эх оронд хэрэгтэй төсөл хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлсэн үү, зээлээ хууль журмын хүрээнд авсан уу гэдгийг гишүүд өөрсдөө гаргаж тавь гэдэг асуудлыг бүлгийн хурал дээр санал болгож ярилцпаа. Асуудлыг ил тод байлгах гэвэл инпж шударгаар гаргаж тавихыг АН-ынханд ч уриалж байна. АН-ын нэр холбогдож буй гишүүд ч ил тод гарч ирээд, ах дүү хамаатан садныхаа юомпанийн авсан зээлийн хэмжээ, төслийн үр ашиг ямар байгааг олон түмэнд тайлагнах хэрэгтэй” гэв.
АН: МАН-ЫНХАН ХУДЛАА ЯРЬЖ БАЙНА ГЭВ
АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, “Ажлын хэсгийн санал дүгнэлт эцэслэж гараагүй, гишүүд санал нэгдээгүй, гарын үсэг зурж баталгаажуулаагүй байгаа үед Ажлын хэсэгт багтсан МАН-ын гишүүд асуудлыг улстөржүүлж, ямар ч үндэслэлгүй мэдээллийг тараасанд АН-ын бүлгийн гишүүд дургүйцлээ илэрхийлж байгаа. УИХ-д Ажлын хэсэг гаргадаг, хянадаг өөрийн гэсэн тогтсон дэг журам байдаг. Гэтэл энэ Ажлын хэсгийн дүгнэлтэд хоёр гишүүн л гарын үсэг зурсан, эцсийн дүгнэлт гараагүй байхад нэгнээ гүтгэсэн, эх сурвалж, энэ үндэслэлгүй мэдээлэл хэвлэлээр тараалаа.
Тэдний тараасан мэдээлэлд “Бондын мөнгө анх орж ирэхэд 5.4 сая ам.доллар сох дутсан” гэсэн нь нэлээд том асуудал болж хэвлэлээр явж байна. Хөгжлийн банк, Сангийн яам, Аудитын ерөнхий газар үүнтэй холбоотой тайлан тооцоог нэг бүрчлэн өгсөн. Энэ 5.4 сая ам.доллар бол бонд босгохтой холбоотой гарсан зардал. Бонд гаргахад тодорхой хэмжээний зардал гардаг. Өмнө нь бонд гаргахдаа 2-2.2 хувийн ч зардал гаргаж байсан удаа бий. Харин Чингис бонд гаргахад харьцангуй бага буюу 0.35 хувьтай тэнцэх зардал гаргасан нь энэ” гэв. Бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, “Хөгжлийн банк, Аудитын ерөнхий газрын мэдэгвэл, УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Хяналт шинжилгээ, үнэлпэний газрын мэргэжилтэн, Ажлын хэсгийн нарийн бичгийн даргын мэдээллийг харсан байх. Энэ бүхнээс өнгөрсөн долоо хоногт МАН-ын хийсэн мэдээлэд бол албан ёсоор баталгаажаагүй, худлаа мэдээлэл гэдэг нь харагдана.
Өнөөдөр бүлгийн хуралд оролцсон Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга “МАН-аас томилогдсон Ж.Эрдэнэбат Сангийн сайдаар ажиллаж байхдаа Ажлын хэсэг байгуулж, Хөгжлийн банкинд шалгалт оруулсан Гэхдээ тэр Ажлын хэсэг шалгасан материалаа дүгнэхдээ албажуулаагүй. Сайдыг зөвлөлийн хурлаар оруулаагүй санал дүгнэлтээ албан ёсоор боловсруулаагүй” гэсэн. Тэгэхээр өнөөдрийг хүртэл газар хэлтсийн хурлаар оруулаагүй материалыг МАН-ын гишүүд, хувийн журмаар олж аваал энэ Ажлын хэсгийн дүгнэл болгож, Сангийн яамнаа албан ёсоор Хөгжлийн банкийг шалгаж дүгнэлт гаргасан мэтээр тайлбарлаж, хүмүүсийн толгойг эргүүлж байгаа гэсэн үг. Аудитын ерөнхий газар хоёр дүгнэлт гаргасан гэж МАН мэдээлэлдээ дурдсан Аудитын ерөнхий газрын ерөнхий аудитор А.Зангадын бүлгийн хуралд оролцуулъя энэ талаар магадлахад “Аудит нэг л дүгнэлт гаргадаг, хэзээ хоёр дүгнэлт гаргадаггүй” гэж албан ёсоор нотолсон. Тиймээс энэ асуудлыг маргааш хоёр Байнгын хорооны хамтарсан хурлаар хэлэлцэж, Ажлын хэсгийн болон дэд хэсгийн гишүүдээс асууж тодруулах зүйлээ тодруулна” гэлээ.
А.АМИНА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: