Абдул Карим Монгол улсад анхны 41 давхар барилгыг барих уу

423rtfsgdgdg

Улс орон даяар эдийн засгийн хямрал үргэлжилж, хаана хаанаа байдал хүндхэн байна. Энэ үед 24 тэрбум төгрөгөөр барилга худалдаж авах эрхэм гарч ирнэ гэдэгт итгэх хүн ховор байх. Өчигдөр Нийслэлийн “Хангарьд” ордонд “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг дуудлага худалдаанд оруулсан.

Энэхүү барилга нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хууль бусаар хувьчилсан гэх дуулиан дагуулсан газар байсан. Харин НИТХ-ын тогтоолоор тус үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар зарахдаа доод үнэ нь 7 тэрбум 155 сая төгрөг гэж тогтоосон. Дуудлага худалдаанд “Капитрон” банк, “Таван богд трейд”, “Bluemon” ХХК, иргэн Абдул Карим зэрэг есөн оролцогч өрсөлдсөн.

Үүний дараа иргэн Абдул Карим 24 тэрбум төгрөгөөр хотын төвд байрлах “А” зэрэглэлийн энэхүү газар бүхий барилгыг худалдан авлаа. Чухам үүний дараа Абдул Карим гэгч хэн бэ гэж олны анхаарлыг татах болсон. Тэрээр Араб гаралтай, Монгол эхнэртэй аж. Манай улсад 30 орчим жил амьдарч байгаа бөгөөд гурван жилийн өмнө Монгол улсын иргэн болжээ.

Манай улсын хуулинд гадны иргэн Монголд ирээд дор хаяж хоёр үеэрээ амьдарч байж Монголын иргэншилтэй болох ёстой гэж заасан байдаг аж. Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн онд “Хумбаа” гэх компани Абдул Каримыг Кувейт Улсын иргэн Мултак Али Жиан, Монгол Улсын иргэн Ц.Зоригт нарын хамт иргэний хэргийн шүүхэд дуудаж байсан ч хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан мэдээлэл ч гарсан. Мөн ноён Абдул Карим нь “Мон Уран”-ы Б.Наранхүүгийн найз бөгөөд уг газарт 68 давхар “Mongol Tower” барилгыг барина гэдэг ч таамаг явж байна.

Холбогдох газрууд нь барилгын компаниудад 2012 он хүртэл 25 давхараас дээш барилга барих зөвшөөрлийг өгдөггүй байсан. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр манай инженерүүдийн ур чадварт эргэлзсэн биш харин 25 давхараас дээш  барилга барих эрх өгвөл чанаргүй олон барилга баригдана гэдэгт байсан. Харин 2012 онд 41 давхар хүртэл барилга барих зөвшөөрлийн барилгын компаниудад өгсний дараа “МАК”, “Бодь” зэрэг дөрвөн компани 41 давхар барилга барих зөвшөөрөл авсан.

Эдгээрээс “МАК” компанийн “МАК Цамхаг” нэртэй 41 давхар барилгын зураг төслийг гүйцэтгэж, 2013 онд барилгын ажил нь эхлэх байсан ч газрын маргааны улмаас өнөөдрийг хүртэл хойшлогдсон. Мөн бусад компаниуд ч газрын зөвшөөрөл дээр гацчихсан. Харин ноён Абдул Карим хотын төвийн “А” зэрэглэлийн газрыг худалдан авч Монголд анхны 40-өөс дээш давхарын барилгыг барих зорилготой 24 тэрбум төгрөг зарцуулсан байж магадгүй билээ.

Г.Төмөр


URL:

Нэр: bold Огноо: 1 December 2015

heleh muu yg oldohgyi baina 76 gahain tooroi,nohoin gulug, snutgur shulam,tamiin yydend hyleej baigaa erlegiin ilsn deeree osn,tonil

Сэтгэгдэл бичих