Б.Хурцын хэрэгт Н.Энхбаяр нарын хvмvvс холбогдвол Ч.Сангарагчааг ч бас байцаана
Хуулийн байгууллагынхан болон дипломат ажилтнуудад Улсын ерєнхий прокурорын дэргэдэх Мєрдєн байцаах албаныхан хэрэг vvсгэн шалгаж байгаа гэх мэдээлэл бий.
Гэвч єнєєдєр vvнд тодорхой хариулт єгєх хvн байхгvй байна. Мєрдєн байцаах албаны дарга Б.Галдаа ээлжийн амралтаа авчихсан. Харин тvvнийг орлож буй хvн нь гадаадад ажлаар явжээ. Тэгээд ч Б.Хурцын хэргийг улсын нууцад хамруулан зvйлчилсэн учраас тодорхой мэдээлэл єгєх боломжгvй гэдэг.
Гэхдээ дээрх хэрэгт Эрvvгийн цагдаагийн газрын дарга байсан н.Ганболд мєн тухайн vед Тагнуулын ерєнхий газрын Сєрєх тагнуулынхан, Хууль зvй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Ерєнхийлєгч асан Н.Энхбаяр нараас гадна тухайн vед МИАТ-д ажиллаж байсан зарим хvнээс байцаалт авах гэж байгаа талаар мэдээлэл цацагдсан. Одоогоор эдгээр хvмvvсээс албан ёсоор мэдvvлэг, байцаалт аваагvйг албаны эх сурвалж хэлсэн. Гэхдээ энэ асуудал саяхнаас биш Б.Хурцыг баривчлагдсантай зэрэгцэн тvvний нэрийг Англи улсад хэн єгсєн бэ гэдэг асуудаи босч ирснээр эхэлжээ.
Хэрэв эдгээр хvмvvсийг шалгаж эхэлбэл, дээр нь цєєнгvй хvмvvс нэмэгдэх бололтой. Тэр дотор АТГ-ын дарга асан Ч.Сангарагчаагийн нэр ч сонсогдсон. Vvний учир нь Б.Хурц Европоос Д.Энхбатыг хулгайлж ирэнгvvтээ Эрvvгийн цагдаагийнханд тvvнийг хvлээлгэж єгсєн. Гэтэл энэ асуудлыг тухайн vед тус газрын дэд дарга байсан, хурандаа Ч.Сангарагчаа мэдээгvй єнгєрнє гэж байхгvй. Тиймээс л Ч.Сангарагчаагаас мэдvvлэг авах шаардлагатай болоод байгаа юм билээ. Бvр зарим нь Ч.Сангарагчаа ялтан болсон шалтгаануудын нэг нь Б.Хурцын “дургvйг” хvргэсэнтэй холбон тайлбарлаж байна. Б.Хурцыг эх орондоо сайн сайхан байх vед нь АТГ-ьшхан шалгаж сvйд хийх дєхсєн. Харин vvний хариу Ч.Сангарагчаад ингэж туссан ч юм бил vv, хэн мэдэх вэ. Ямартай ч Д.Энхбатыг хулгайлж Монголд авч ирэхэд хvлээж авсан хvмvvсийн нэг нь Ч.Сангарагчаа. Vvнээс гадна С.Зоригийн амийг онц ноцтойгоор бvрэлгэсэн хэргийн эзнийг олох vvрэг цагдаагаас гадна тагнуулынханд ч байсан. Тийм ч учраас энэ хэрэгт хамаатай байж болох нэгнийг харь улсаас барьж ирэх ажлыг зохион байгуулах онцгой vvрэг тухайн vеийн Тагнуулын ерєнхий газрын дарга хурандаа М.Батсайханд оногдсон байж таарна.
Чухам ийм учраас л эрхэм хурандаа хvн хулгайлах хэргийг хэнд найдаж, хэнийг илгээх вэ гэдэг сонголтыг хийх нь ойлгомжтой. Ийм vvрэг ч тvvнд оногдсон гэж ойлгож болно. Хэрэв тийм бол тvvний сонгож илгээсэн Б.Хурц Д.Энхбатыг тэр олон улсын хилээр дамжуулан хулгайлж авчрахдаа Монгол Улсын болон Монголын тагнуулынхны нэрийг хугалаагvй. Харин ч энэ амжилттай ажиллагааг нь тєр vнэлэхгvй М.Батсайхан хурандааг хєсєр орхисон гэдэг юм билээ. Vvнд гомдож єширхсєн хурандаа Б.Хурцын нэрийг бусдад шивнэсэн байх магадлалтай. Гэхдээ тухайн vед vvрэг гvйцэтгэсэн хvмvvсээс Б.Хурц л баригдсан. Гэхдээ гадныханд. Энэ бvхнээс vзэхэд улс тєрийн гэхээсээ илvv хувийн чанартай єс байж болох. Иймэрхvv яриаг хуулийн хvрээнийхэн “цай уух” зуураа ярьдаг юм билээ.
Хамгийн гол асуудал нь бид шилдэг тагнуулчаа харийн улсад эрvvгийн гэмт хэрэгтэн болголоо. Б.Хурц Герман улсын шvvх дээр нэг ч vг ганхийх эрхгvй нь бvр ч харамсалтай. Хэрэв єєрийнхєє хэргийн талаар ямар нэгэн мэдvvлэг єгвєл улсын нууцыг задруулсан хэрэгт орох болохоор тэр. Чекист хvн иймхэн юмыг мэдэхтэйгээ. Тэгэхээр Герман улсад шийтгvvлснийхээ дараа эх орондоо ирж улсын нууц задалсан хэргээр ял эддэх нь бараг тодорхой болчихлоо. Хамгийн сонирхолтой нь Б.Хурц эрvvгийн гэмт хэрэгтэн болчихоод байхад гэрчийн тухай яригдахгvй байгаа явдал. Гэмт хэргийг шvvхэд шvvгдэгч талын гэрч зайлшгvй байх шаардлагатай л баймаар юм.
Д.Сvхбаатар
URL: