Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
2015 оны 11-р сарын 30-наас 12-р сарын 7-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
-Хугацааны эхээр цас орж, цасан шуурга шуурна-
Баруун аймгуудын нутгаар: 30-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн өмнөд хэсгээр 16 м/с хүрч ширүүснэ. Ойрын 3 хоногтоо хүйтний эрч бага зэрэг чангарч Идэр, Тэс, Хүрэн бэлчрийн хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Төвийн аймгуудын нутгаар: 30-1-нд ихэнх нутгаар цас, 2-нд нутгийн зүүн хэсгээр, 5-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. 30-1-нд салхи зарим газраар 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. 1-3-нд хүйтний эрч бага зэрэг чангарч Дархадын хотгороор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Зүүн аймгуудын нутгаар: 1-2-нд ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12-14 м/с хүрч, цасан шуурга шуурна. 1-3, 6-нд хүйтний эрч бага зэрэг чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Говийн аймгуудын нутгаар: 1-нд зарим газраар, 2-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 1-2-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 1-3-нд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
URL: