Дахин нэг цагдаагийн албан хаагч амиа алджээ

Өнгөрсөн долоо хоногт цагдаагийн хошууч эмэгтэй бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл дахин нэг цагдаагийн албан хаагч амиа алджээ. Тодруулбал, энэ сарын 24-нд Цагдаагийн Ерөнхий газрын Олон нийт Аюулгүй байдлыг хамгаалах хамгаалалтын гуравдугаар хэлтсийн ажилтан Б-ын  бие нь өвдсөн тул харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандсан байна.

Албан хаагч Б-гийн бие нэлээн хүнд, өвдөлтөөсөө болоод шокийн байдалд орчихсон байсан тул цэрэг, цагдаа, хүчний байгууллагын ажилтнуудын Цэргийн госпиталд эмнэлэгт хүргэгдэж очсон аж.

Харин эмч нар биеийн байдлыг нь үзээд Б-д эм бичиж өгөөд явуулсан байна. Улмаар Б гэртээ очсоныхоо дараа биеийн байдал нь улам хүндэрч нас барсан байна. Энэ талаар албаны эх сурвалж “Талийгаачийн ажил явдал өнөөдөр болж байгаа. Өчигдөр задлан шинжилгээнд орсон. Шинжилгээний хариу тун удахгүй гарах байх” гэв.

Г.Лхагваа


URL:

Нэр: кк Огноо: 1 December 2015

1 нь ч гсн алсан бол болж болж. алаад бай алуурчин эмч нар аа

Сэтгэгдэл бичих