Солонгосын биеэ үнэлэгчид дахин жагсав
Сөүл хотын Жунгру дүүрэгт биеэ үнэлэгч бүсгүйчүүд эрх ашгаа хамгаалан “Хантер” байгууллагын зохион байгуулсан жагсаалд оролцлоо. Тус байгууллагад 5000 гаруй бүсгүйчүү багтдаг бөгөөд эсэргүүцлийн жагсаалд 2000 гаруй бүсгүйчүүд оролцжээ. Сүүлийн үед ажлын байраа алдаж , ажил хийх нөхцөл байхгүй боллоо.
Долоон жилийн өмнө батлагдсан “Биеэ үнэлэх тухай хууль “- ийг цуцлахыг шаардсан юм. Хууль батлагдсанаар албан ёсоор ажилладаг байсан 150 эмсийн хүрээлэнг 55 болгон багасгаж , тэнд ажиллаж байсан 400 бүсгүйг 100 болгосон. Ингэснээр биеэ үнэлэх явдал караоке, масссаж, зочид буудал руу шилжиж улам далд хэлбэрт шилжсэн. Үр дүнгээ иймэрхүү байдлаар өгч олон залуусыг баталгаагүй бэлгийн харилцаанд оруулж байна хэмээн эсэргүүцлээ илэрхийлэгч биеэ үнэлэгчид хэлж байна.
URL: