Гурван хүний аминд хүрсэн П.Батбаяр хэргээ хүлээлээ

Цагдаагийн хошууч эмэгтэйг аавтай нь хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй П.Батбаяр хэргээ хүлээжээ. Тэрбээр анхны мэдүүлгээрээ өөрийг нь хаясан Ш-д бухимдаж, гэрлэлтийг нь зөвшөөрөөгүйд гэрийнхэнд нь өс санаж хэргийг үйлдсэн гэж мэдүүлсэн байна.

Тодруулбал, П.Батбаяр нь энэ сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутагт оршин суух иргэн С, Ц нарыг санаатайгаар хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн юм. Талийгаач эмэгтэй цагдаагийн хошууч эмэгтэй байсан бөгөөд түүнийг аавтай нь хөнөөж, харин ээжийг нь ахтай нь хутгалсны улмаас тэд ГССҮТ-д эмчлүүлж байсан ч өнгөрсөн бямба гаригт ээж нь шархаа даалгүй нас барсан байна. Тэднийг өнөөдөр сүүлчийн замд нь үдсэн билээ.

П.Батбаяр нь 1985 онд төрсөн. Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй. Багаасаа төмөр замын төв буудалд ачаа зөөдөг байсан. Харин сүүлийн хэдэн жил Замын-Үүдээс ачаа тээвэрлэдэг болсон байна. Тэрбээр өмнө нь хэд, хэдэн удаа согтуугаар танхайрч захиргааны арга хэмжээ авахуулж байжээ.

Мөн 2004 онд Эрүүгийн хуулийн 145.2 буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр нэг жил тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан аж. Мөн энэ оны тавдугаар сард найз бүсгүй Ш-ийг зодож хөнгөн гэмтэл учруулж, түүгээр ч зогсохгүй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, архи ууж агсам тавин танхайрч байгаад арга хэмжээ авахуулж байсан нэгэн гэнэ.

Г.Лхагваа

Эх сурвалж: Zaluu.com


URL:

Нэр: zochin Огноо: 30 November 2015

yamar aimaar mangas ve

Сэтгэгдэл бичих