Үүрээр 22-ын товчоо орчимд зээрийн сүрэг орж иржээ

2010 оны үед Өвөрбайгалын хязгаарын нутаг дэвсгэрийн дагуух  Монгол-Орос хилийн зургаа орчим км газрын хаалтыг эвдэж Монголын 40 мянган зээр нутгаасаан дүрвэж байсан цаг саяхан.

Дэлхийд болон Монгол оронд тархац нутаг нь хамгийн олон тоогоор сүрэглэн амьдардаг зэрлэг салаа туурайтан энэ амьтан өнөө өглөө үүрээр 22-ын товчоо орчимд сүргээрээ орж ирсэн байна. Барагцаалбал нэг толгой орчим зээрийн сүрэг нутаг сэлбэж яваа бололтой гэж эх сурвалжууд мэдээллэж байна.

Дашрамд дурдахад, ахуйн зориулалтаар хууль бусаар цагаан зээр агнасан тохиолдолд экологид хор хохирол учруулсан эдийн засгийн үнэлгээг буруутай этгээдээр хоёр дахин нугалж төлүүлэх ба хууль бус ан хийсэн иргэнийг  ХХДХ-г 2-4 дахин өсгөж торгоно гэж Ан агнуурын тухай хуульд заасан байна.

Б.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих