Байгальд ээлтэй болон халтай гишүүд тодорлоо

“Хөвсгөл далайн эзэд” төрийн бус байгууллагынхан “Байгальд ээлтэй гишүүн” болон байгальд халтай шийдвэр гаргасан гишүүдийг нийтэд зарлалаа. Тодруулбал, 2012-2014 онд байгаль орчныг хамгаалах талаар хийсэн ажил, гаргасан идэвх санаачлага, хүчин чармайлтынх нь чансааг тогтооход УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Л.Энх-Амгалан, Д.Ганбат, С.Одонтуяа нар “Байгальд хамгийн ээлтэй” гишүүнээр тодорч, Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Д.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж нар “Байгальд хамгийн халтай” гишүүнээр шалгарчээ.

Харин 2013 оны намрын чуулган нь байгальд ээлтэй нэг ч хууль санаачилж, нэг ч хууль батлаагүй учраас “Байгальд хамгийн ээлгүй чуулган”-аар тодорчээ. Мөн 2012-2016 оны УИХ Монгол орны байгаль орчныг хамгаалахын төлөө хүсэл зориг, хүчин чармайлт гаргадаггүй, “Байгальд хамгийн халтай УИХ” болжээ. Учир нь УИХ-ын гишүүд 2012 оны намрын чуулганаас 2014 оны хаврын чуулган хүртэлх бүрэн эрхийнхээ тал хугацаанд байгальд ээлтэй ганцхан хууль санаачилж, гуравхан хууль баталсан аж.

Т.Болормаа


URL:

Нэр: PR Огноо: 30 November 2015

Хэ мөн сонгуулийн шоу эхлүүлээд байгаа юм уу? Толгой угаалт хоцрогдсон моод болсон… Р.Амаржаргал, Ц.Нямдорж нарыг яаж муулаад хэрэггүй… Хамгийн их УИХ- д байх ёстой хүмүүс мөн Алтанхуяг алдаагаа ойлгосон нэгэн гэж боддог. Бид өөрөө өөртөө эзэн… Хэн нь хэн бэ? гэдгийг одоо саруул ухаантай иргэдийн ихэнх нь мэдэж, ойлгосон…

Сэтгэгдэл бичих