Бүсгүй чи дурлал шиг

Зун би намрыг хүлээх уйтай
Зузаан уруул нарийн бэлхүүс хүсэмжтэй
Намар би бороон дусал дагах хүсэлтэй
Намайг мэдэхгүй хэн нэгэн бүсгүйг бодох уйтай

Зөөлөн нүднээ харцаар аргадах уяралтай
Зовхи өргөх сормуус даллах эрмэлзэлтэй
Сэтгэл гижигдсэн гэгээн гуниг эгшиглэнтэй
Сэмрэх тоолонд бодолд нэхэгдэх хайр дурдатгалтай

Зангаар уярах амрагийн сэтгэл хөгтэй
Замилан дагасан бүсгүйн хүсэл нэхэлтэй
Зүрхнээ тэвэрсэн дурлал буцлах хүсэлтэй
Зүүднээ тэрлэгдсэн өнчин өчил шанлалтай

Дарс амтагдсан хүсэл далд мэдрэмжтэй
Дурлаж ирсэн амраг дуун хөгтэй
Буцлах цуснаар хэмжигдэх энэ биений хүсэл
Бүсгүй чиний уруулнаа бал бурмаар амтагдана


URL:

Сэтгэгдэл бичих