Пан Ги Мун эгдүүцлээ илэрхийлэв

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийг дарга Пан Ги Мун Мали улс дахь энхийг сахиулах хүчний баазыг довтолсон хэрэг явдалд эгдүүцэж буйгаа илэрхийллээ. “Буруутай этгээдүүдийг шүүхийн өмнө авчрах шаардлагатайг Ерөнхий нарийн бичгийн дарга онцолж байна.

НҮБ-ын энхийг сахиулагчдын эсрэг довтолгоо нь олон улсын хуулиар дайны гэмт хэрэгт тооцогддог” хэмээн НҮБ-ын мэдэгдэлд өгүүлжээ.

Энхийг сахиулагчдыг довтолсон ч Мали улсад энх тайван, тогтвортой байдлыг бий болгох үйлсийг зогсоож чадахгүй хэмээн Пан Ги Мун цохон тэмдэглэв. Хэт даврагчид Мали дахв цэнхэр дуулгаатнуудыг довтлох үеэр хоёр энхийг сахиулагч, нэг иргэн амиа алдсан юм. 20 орчим хүн шархдаж бэртжээ.

Н.Мөнхжин

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих