Сэрэмжлүүлэг: Зүүнсалаа чиглэлийн автобусанд бүлэг хулгайчид явдаг

Сүүлийн үед цагдаагийн байгууллагад ирсэн дуудлагын дийлэнх нь хулгайн гэмт хэрэг бүртгэгдэж байгаа. Жишээлбэл, “гар утас, түрүүвчээ хулгайд алдлаа, машины бүтээлэг болон толийг нь хулгайд алдлаа. Томоохон худалдааны төвүүдийн лангуунаас бараа бүтээгдэхүүн алдав” зэрэг дуудлага байнга ирж байгаа юм.

Түүнээс гадна автобусанд бүлэг хулгайчид явж, бүр автобусны жолоочтой нь хуйвалдаж зорчигчдын эд зүйлсийг хулгайлах явдал газар авсаар байна. Хамгийн их хулгайчидтай автобус бол төв замаар явдаг Зүүнсалаа, Нарантуул чиглэлийн автобус юм. Өглөө оройд тэр чиглэлийн автобусанд суусан иргэд хулгайчид юмаа байнга алдана.

Бүр бүлэг хулгайчид гэмгүй царайлж явж байгаад хүний цүнх, халаас ухаж эд зүйлсийг нь аваад бие биедээ дамжуулж өгөөд юу ч болоогүй юм шиг буугаад явчихдаг. Цэвэрхэн хувцасласан эмэгтэй хүн ч тэдний дотор бий. Жишээлбэл, өнөө өглөө гэхэд Зүүнсалаагийн эцсийн буудлаас суусан эмэгтэй Сонгинохайрхан дүүргийн буудал дээр урд хаалгаар нь буух гэж зүтгэж байгаад цүнхнээсээ түрүүвчээ алдчихлаа.

Жолоочид нь хэлээд хаалгаа онгойлохгүй байхыг хүсээд нэгжлэг хийхээр болов. Гэтэл хоёр гурван залуус хүмүүсийн хажуугаар зүтгэж хойд хаалгаар очоод “бууя” гэж орилоход жолооч шууд хаалгаа онгойлгож өгөөд хоёрыг нь буулгасан нь тэднийг холбоотой байдаг юм байна гэсэн хардлагыг иргэдэд төрүүлээд авав. Үлдсэн нэгийг нь нэгжээд үзтэл түрүүвчийг нь унагаачихаад “Би унагаагүй, би аваагүй. Та зөв хүнээ хардаарай” гээд элдвээр хэлж хараасан. Гэтэл түрүүвчин дотор байсан 300 мянган төгрөгийг нь аваад нөгөө хоёр хулгайчид дамжуулж өгчихөөд өөрөө хоосон түрүүвчийг нь аваад үлджээ.

Ингээд цагдаа дуудахаар болтол жолооч нь уурлаад “Миний бас олон хүний ажил уях” гэлээ гээд уурлаад яваад өгсөн дөө. Түрүүвчээ алдсан эмэгтэйн хувьд бие нь өвчтэй эмнэлэгт хэвтэхээр явж байгаад ийнхүү мөнгөө алдав. Мөн өнгөрсөн долоо хоногт бас Зүүнсалаа чиглэлийн автобусанд явж байсан тулгар биетэй эмэгтэй цүнхнээсээ сая төгрөг алдсан юм. Тэрээр цаг алдалгүй цагдаа дуудаж нөгөө автобусны камерийг шалгуултал нэг эрэгтэй хүүхэд цүнхийг нь ухаад түрүүвчийг нь аваад буугаад явж байсан дүрс нь үлджээ. Гэтэл цагдаа нар “Энэ хүүхэд цагдаад бүртгэлтэй хулгайч байна. Хан-Уул дүүргийн цагдаад бүртгэлтэй байдаг юм. Бид танина, мэдэж байгаа эргээд таныг дуудна” гэж хэлээд буусан юм.

Харин өнөө өглөөний хувьд цагдаа дуудаж, камер шүүлгүүлье гэхэд жолооч уурлаж, нөгөө сэжиглэсэн залуу буугаад арилав. Энэ мэтээр Зүүнсалаа чиглэлийн автобусанд хулгайчид байнга явдаг бөгөөд хүний хөл хөдөлгөөн ихтэй цаг үеийг тааруулж хулгай хийдэг тул иргэд өөрсдөө эд зүйлстээ сонор сэрэмжтэй, анхаарал болгоомжтой явахыг сануулмаар байна.

О.Цэцэн


URL:

Нэр: зочин Огноо: 30 November 2015

юмаа алдаж байвал хохичин өөрсдөө хямагдаад явах хэрэгтэй тэгэд ажлаа хииж яваа жолоочииг хардаж гэнэ тэрчин бас ажлаа хиигээд 5 цаас олох гэж яваа хүн цагдаа ирээдл өчнөөн цаг болно хэдэн төгрөгнөөс нь хасагданшдээ

Нэр: ah Огноо: 30 November 2015

tsagdaa ni holbootoi bj magadgui shuu minii yum l law oldoogui

Сэтгэгдэл бичих