Шуурхай: Онц хүнд гэмт хэрэгтэнг дөнгөж сая баривчиллаа

14486907505659443ec374fХүн амины онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цагдаагийн албан хаагчид шуурхай ажилласны дүнд дөнгөж сая саатууллаа. Тодруулбал, энэ сарын 26-27-нд шилжих шөнө Пүрэв овогтой Батбаяр нь Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутагт оршин суух иргэн С, Ц нарыг санаатайгаар хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн юм. Талийгаач эмэгтэй цагдаагийн хошууч эмэгтэй байсан бөгөөд түүнийг аавтай нь хөнөөж, харин ээжийг нь ахтай нь хутгалсны улмаас тэд ГССҮТ-д эмчлүүлж байгаа гэх.

Гэмт хэрэг үйлдсэн П.Батбаярыг цагдаагийн байгууллагаас улс орон даяар шуурхай эрэн сурвалжилсаны эцэст дөнгөж сая Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс саатуулсан байна. Түүнийг цагдан хорьж, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ. Мөрдөн байцаалтын ажиллагааг дөнгөж сая эхлүүлж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгөх боломжгүй байгаа аж.

Юутай ч 2 хүний аминд хүрч, хоёр хүнийг хүнд гэмтээсэн онц хүнд гэмт хэрэгтэнг цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллан илрүүллээ.

Г.Лхагваа


URL:

Нэр: jakal Огноо: 28 November 2015

jinhene hund gar bna da olddog bolu

Нэр: Zochin Огноо: 28 November 2015

Naidvar baina Gexdee itgel aldraad baina

Нэр: Anonymous Огноо: 30 November 2015

Mun l baidag baigaa daa. Manai tsagdaa nar sur badruulaal barilaa xoriloo gedeg xedxen xonuulaal bye ni muudlaa garlaa gexiin.

Сэтгэгдэл бичих