Мобиком хэрэглэгчээ хохироосоор л байна
Мобикомын хэрэглэгчдээ хохироож буй үйлдлүүд хэрээс хэтэрлээ. Сүүлдээ ч “халаасны хулгайгаас ялгарах юм алга” хэмээн иргэд толгой сэгсрэх болов.
Жил бүрийн цагаан сарын баяраар үүрэн холбооны операторууд бэлэглэдэг нэгжийн картууд худалдаанд гаргадаг. Иргэд бэлгэнд авсан нэгжээ тэр дор нь хийх нь ч бий. Хадгалж байгаад дараа нь хийх нь ч бий. Тэгвэл нэгэн иргэд цагаан сараар бэлгэнд авсан нэгжийн картыг утсандаа хийх гэтэл хугацаа нь дууссан гэсэн хариултыг өгчээ. Гэтэл картын ард хүчинтэй хугацаа нь 2015 оны 12 сарын 31-нд дуусна хэмээн бичигдсэн байх аж. Тиймээс л гайхсан иргэн 2222 лавлах руу залгаж тодруултал “хугацаа нь дууссан байна” гэхээс өөр хариулт өгөөгүй байна.
Бэлэглэдэг нэгжийн картыг иргэд мөнгөөр худалдаж авдаг. Гэвч ашиглаж амжаагүй байхад хугацаа нь дуусчихдаг. Гэхдээ яг үнэндээ хүчинтэй хугацаа нь дуусах болоогүй байхад шүү дээ. Үүнийг үнэхээр “боловсон хулгай” гэхгүй өөр юу ч гэх вэ дээ.
Үндэстэн.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
би 15000-аар 30 хоногоор цэнэглүүлдэг 400 500 нэгж үлдчихээр дараа сард нь нэмж өгдөггүй олон удаа идсэн шүү болиоч ээ.2222 руу залгахаар урьдаас автоматаар олон юм донгосоод ярьж болдоггүй юм.үүнийгээ цэгцлээч.