Г.Ариунбаатар: Анх шантраад гэртээ харимаар санагддаг байлаа

Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатарын бие даасан тоглолт маргааш Улаан-Үдэд болно. Энэ талаар дуучин маань цахим хуудастаа бичжээ. Тэрбээр ‪ “Яг жилийн өмнө би ямар ч төсөөлөлгүй Улаан-Үд хотын дуурийн театрыг зорьсон юм.

Ойр зуурын хувцас хунар, өөрт байсан нотоо аваад вокзал дээрээс автобусанд суугаад мөрөөдлийнхөө зүг явж билээ. Монголын нэрийг олон жил өндөрт өргөж яваа Буриадын Ардын жүжигчин Н.Мөнхзул ах намайг тосч, бид анх танилцаж байсан юм.

Тэгээд л Дарим Линховоин багш дээрээ ирсэн дээ. Намайг найрсаг хамт олон угтаж авсан. Анх шантраад гэртээ харимаар санагддаг байлаа. Гэхдээ одоо бодоход дурсамтай сайхан байж дээ” хэмээн өгүүлсэн байв.

С.Ням


URL:

Сэтгэгдэл бичих