Увс аймагт дотуур байрны хүүхдүүд хоолондоо хорджээ

Увс аймгийн Улаангом сумын “Цогцолбор” хоёрдугаар сургуулийн дотуур байрны 9 хүүхэд хоолондоо хордож аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Энэ сарын 19-нд дээрх хүүхдүүдийн гэдэс нэгэн зэрэг өвдсөн тул сургуулийн захирал, эмч, МХ-ын байцаагч нар хоолооноос дээш авч, хүүхдүүдийг яаралтай эмнэлэгт хэвтүүлсэн байна.

Одоогоор Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа аж. Ингээд аймгийн ЭМГ, МХГ, Нэгдсэн эмнэлгийн газраас тус сургуулийн 130 гаруй хүүхдэд шинжилгээ хийсэн бөгөөд дахиад 23 хүүхэд нян тээсэн байж болзошгүй гэсэн ч шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа юм байна.

Дотуур байранд болон гал тогоо, хоол хүнсэнд нь аймгийн МХГ-аас шинжилгээ хийхээр дээж авч лобариторид өгсөн ч хариу гарах болоогүй гэнэ.

О.Сайхан

Эх сурвалж: Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих