Массаж хийх нэрээр биеэ үнэлж байжээ
Массаж нэрийн дор биеэ үнэлэх хэрэг буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тухайлбал, цагдаагийн байгууллагад “Сувд” бие угаалгын газарт бусдын биеийг үнэлүүлээд байна” гэсэн мэдээлэл иржээ.
Мэдээллийн дагуу шалгахад 41 настай эмэгтэй Б нь 31 настай эмэгтэй Э, 24 настай эмэгтэй Б нарын биеийг үнэлүүлж байсныг шалгаж эхэлсэн байна.
Мөн “Натур” худалдааны төвийн зүүн талын “НоteI” зочид буудлын хонгилд биеэ үнэлж байна гэсэн мэдээллийг шалгахад 27 настай эмэгтэй М нь массаж хийдэг нэрээр биеэ үнэлж байсан хэргийг шалгаж байна. Түүнчлэн “Амрах агшин” сауны газарт 20 настай эмэгтэй М, 29 настай эмэгтэй Т нар биеэ үнэлж байсныг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.
Г.Лхагваа
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ХАЙРАН САЙХАН ОХИД ИНГЭЖ БАЙСНААС АЛЬ НЭГЭН ЦАЙНЫ ГАЗАР АЯГА ТАВГА УГААГААД ХООЛОО ОЛЖ ИДВЭЛ АРАЙ АМТТАЙ САЙХАН БАЙХ Ш ДЭЭ