Цэргийн ангийн санхүүгийн даргыг авлигын хэрэгт шалгаж эхэллээ

Завхан аймаг дахь Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн санхүүгийн албаны дарга хошууч Б.Шинэбатыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, гэсэн үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлжээ.

Түүнийг 128 сая төгрөг албаны эрх мэдлээрээ завшсан гэдгийг дотоодын хяналт шалгалт, шүүх шинжээчдийн дүгнэлт, мөрдөн байцаах албаныхан тогтоогоод байгаа ажээ.

Зэвсэгт хүчин жанжин штабын эх сурвалж “Б.Шинэбатыг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нь үнэн. Түүнийг цэргийн жинхэнэ албанаас халсан” гэжээ.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих