Авто худалдаа эрхлэгчид жагсаал хийхээр болжээ
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй авто худалдаа эрхлэгчид “Авто худалдааны цогцолбор” руу нүүлгэх шийдвэр гаргасныг эсэргүүцэж жагсаал зохион байгуулахаар болжээ.
Хотын дарга Э.Бат-Үүлийн А/980 тоот захирамжийг эсэргүүцсэн худалдаа эрхлэгчид маргааш 10.00 цагаас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн гадна жагсаал хийх аж. Жагсаалд 1000 машины зах, “Да хүрээ” зах, “Өгөөмөр” зах,” Мөнгөн хүлэг” зах, “Цирк” болоон “Саруул” худалдааны төвийн машины худалдаа эрхлэгчид, Хүнд машин механизмын техникийн зах, сэлбэгийн худалдаа эрхлэгчид, Авто плаза төв түүнийг тойрсон төвүүдийн төлөөлөл зэрэг захуудаас гадна хувиараа авто худалдаа эрхлэгчид, захуудыг дагаж хүнс, барааны худалдаа эрхлэгчид, банш бууз зарж өдрийн хоолоо залгуулдаг иргэд оролцох аж.
Мөн хүчээр нүүлгэн шилжүүлэх асуудлыг эсэргүүцсэн шүүх хурал уг өдрийн 10:30 цагаас эхлэх тул үүнтэй зэрэгцэн тэд эсэргүүцлийн цуглаанаа зохион байгуулж байгаа юм байна.
Г.Төмөр
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
хотын түгжрэлийн 90 хувийг бүрдүүлдэг энэ бүлэг хүмүүсийг зайлуулах нь зөв
нэмээд 100 айлын барилгын захыг бас зайлуулаач ээ
Бат-Үүлийн хийж байгаа ажлуудаас хамгийн оновчтой нь энэ. Хотын иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрхийг бүдүүлгээр зөрчигсдөд таарсан шийдвэр.
одоо болтол зайлаагүй юм уу. зайлуулаач ээ
100 айлыг бас зайлуулаааааааааач