Н.Удвал Ж.Амарсанааг гүтгэсэн нь шүүхээр тогтоогджээ

http://www.bolod.mn/Upload/news/amarsanaa.jpg

Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал өнгөрсөн жил Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагийн талаар хийсэн мэдээлэл билээ.

Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан элэгний С вирусийн эсрэг эмийг манай улсад оруулж ирэх гэсэн хэдэн залуус байна. Өнгөрсөн тавдугаар сараас хойш хөөцөлдөөд бүтэхгүй байна, энэ асуудлыг яагаад ингэж удаашруулаад, зөвшөөрлийг нь өгөхгүй байна вэ гэдгийг лавласан юм. Харин үүний хариуд Н.Удвал “Манай дэд сайд Ж.Амарсанаа 900 доллараар оруулж ирэх эмийг 1800 доллараар зарна гээд байгаа. Яаман дээр, өрөөндөө элэгний С вирустэй хүмүүсийг бүртгээд л сууж байдаг.

Энэ ажилд хамтран оролцож байгаа “Оном” сан, дэд сайд Ж.Амарсанаа хоёрын хооронд маргаан үүсээд одоо шүүх цагдаа гээд явж байгаа” хэмээн ярьсан юм. Түүний энэхүү мэдэгдлээс болж дэд сайд асан Ж.Амарсанаа багагүй бухимдаж буйгаа удаа дараа илэрхийлсэн. Тэрээр Н.Удвал сайдыг өөрийг нь гүтгэсэн хэмээн үзэж түүнийг шүүхэд өгсөн юм. Тэгвэл өнөөдөр энэхүү хэргийн шүүх хурал болж, Ж.Амарсанаа заргаа авчээ.

Тэрбээр энэ талаараа “Ялчлаа найзуудаа! Олон сар шаналлаа шүү. Удвал сайд С вирусын эмийн асуудлаар УИХ дээр намайг гүтгэсэн болохыг монголын шүүх тогтоож өглөө. Үнэн мандтугай.” Хэмээн цахим хуудаснаа бичсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих