Даргадаа зодуулсан хохирогч эмэгтэй эмнэлгээс гарчээ

7c912bcc9dac68c658a668e3fa98492original

Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч этгээд хамт ажилладаг эмэгтэйгээ хууран мэхлэх замаар хээр аваачиж, хүчирхийлж, зодсон хэрэг олныг цочирдуулж, анхаарлыг нь татсан.

Эл хэрэгт холбогдсон сэжигтэн Б.Ханбаатар өдгөө цагдан хоригдож байгаа бөгөөд түүний хамсаатан гэх Г.Ариунболдыг гадуур шалгаж байгаа юм.

Хохирогч 26 настай Б нь ГССҮТ-д удаан хугацаанд хэвтэн эмчлүүлж байгаад саяхнаас эмнэлгээс гарч, гадуур эмчилгээтэй байгаа ажээ. Хэргийн мөрдөн байцаалтад үргэлжилж байгаа бөгөөд сэжигтэн Б.Ханбаатарыг хохирогчийг зодож хүчирхийлсэн болох шүүх шинжилгээгээр нотлогдсон байгаа юм.

О.Сайхан


URL:

Нэр: sanaa Огноо: 26 November 2015

АЛУУРЧИН,ГАЖ ДОНТРОН…

Нэр: зочин Огноо: 26 November 2015

аймаар хэрэг. гаж донтон толгой дээрээ гаргасан төв аймгийн баянчандмань сумынхны буруу

Сэтгэгдэл бичих