Найтаахад нян 8 метрт цацардаг

АНУ-ын Массачусетсын технологийн дээд сургуулийн эрдэмтэн судлаачид хүн найтаахад шүлс, нусны нянгууд агаарт хэр хол тархдагийг олж тогтоохоор цуврал туршилтуудыг явуулжээ.

Туршилтад оролцуулахаар судлаачид хоёр хүнийг урьсан байна. Тэр хүмүүс нийтдээ 50 орчим удаа найтаах ёстой байсан юм. Эрдэмтэд есөн камерын тусламжтайгаар тэдний найтааж буй үйл хөдлөлийг дүрсжүүлж аваад улмаар бичлэгүүдийг монтажилснаар аюулт нянгууд найм хүртэлх метр зайд тархан түгдэг болохыг харуулжээ.


URL:

Сэтгэгдэл бичих