МАН Н.Энхбаярын “барьцаанд” орохыг хүсэхгүй

МАН, МАХН нэгдэх үү, аль эсвэл ирэх сонгуульд эвсэж орох уу гэдэг асуудал хоёр намын удирдлагуудын хооронд яригдаад байгаа. МАХН-ын хувьд ирэх сонгуульд эвсэж орох санал илэрхийлж буй гэх. Харин МАН-ынхан эвсвэл Н.Энхбаярын барьцаанд орно гэж харж байгаа аж.

Учир нь сонгуульд эвсэж ордог, сонгуулиар гарч ирсний дараа ямарваа нэг шийдвэр гаргахад Н.Энхбаяраас хараат болно гэж үзэж байгаа юм байна. Н.Энхбаярын хувьд өөрийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэхийн тулд МАН-ынханд бойкот хийхгүй байхыг үгүйсгэхгүй. Иймд МАН Н.Энхбаярын “барьцаанд” орохыг хүсэхгүй байгаа гэнэ.

Харин МАХН-ын хувьд бол МАН-тай эвсэх сонирхол бий гэх. Гэхдээ нэгдэх бус эвсэх. Мэдээж эвсэж сонгуульд орох нь тэдэнд ашигтай учраас тэр. МАН-ынхны болгоомжлолыг Н.Энхбаяр хэдийнэ тооцоолсон нь гарцаагүй. Хоёр нам нэгдвэл Н.Энхбаярын хувьд МАХН-ыг байгуулахдаа ярьсан зүйлүүд нь олон нийтэд худалч гэх ойлголтыг төрүүлнэ. Өөрийнх нь нэр хүндэд нөлөөлөх учир тэр нэгдэхээс зайлсхийж буй.

Өмнөх сонгуульд тэр МҮАН-тай эвсэж орсон. Тэд олон жилийн хамтын нөхөрлөлөө ирэх сонгуулийн өмнө дуусгах бололтой юм. Хамтарч сонгуульд ороод муугүй амжилт үзүүлж, Их хуралд бүлэг байгуулсан нь тэдний хамтралын үр дүн мөн. Гэхдээ энэ дөрвөн жилийн хугацаанд хэн нь хэн бэ гэдгээ таньсан учир тэд цаашид хамтрал хэвээр үргэлжлэх эсэхийг хэлэхэд эрт байгаад байгаа биз. Магадгүй энэ байдлаа хэвээр хадгалахыг хүсэхгүй байгаа болохоор ийм яриа болохгүй ч байж мэдэх.

МАН бол Н.Энхбаярын хувьд өшөө авагч талбар нь. Ийм байтал эвсэж, бүр нэгдэнэ гэж үү, яагаад гэх асуултыг хүмүүс асуухаас өөр сонголт үгүй. Н.Энхбаяр МАН-д яаж гадуурхагдсан билээ. Ийм мөртлөө МАН-тай ах дүүгийн сайн харилцаатай байна гэдэг юу л бол. Тэдний яриад байгаа эвсэх, нэгдэхийн тухай яриа яригдсаар л байна. Цаашид энэ яриа биелэлээ олох уу, эс олох уу гэдэг нь анхаарал татсан асуулт ирэх сонгуулийн өмнө л тайлагдах биз ээ.

Ц.Энх

Эх сурвалж: Tsenzurgui.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 26 November 2015

Энхбаяр бол улс төрийн үхдэл.
Амьд хүн үхсэн хүнээсээ айх ёстой.

Нэр: Zochin Огноо: 27 November 2015

Negdsen ne deer dee. Namiin bayaraa bulaatsaldaxgui xamt temdegleed l. Ashtai uy Hahaha

Нэр: МАХН Огноо: 29 November 2015

ҮАН. ИЗНН 2 ОРОН НУТАГТ ЯМАРЧ ХӨЛГҮЙ ГИШҮҮДГҮЙ НАМ ШҮҮДЭЭ МАХН ТАЙ ЭВССНИЙ ХҮЧИНД 2.3 СУУДАЛ АВСАНШҮҮДЭЭ 2016 ОНД АН Д ЯМАРЧ НЭМЭР БОЛОХГҮЙ ГАЙЛ БОЛНО ГЭХДЭЭ ЯАХАВ ДУР ЭЗНЭЭ ГОЛОХ БИШДЭЭ

Сэтгэгдэл бичих