Таван жүдоч гоц мөргөжээ

Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох Жэжүгийн Гран При тэмцээн өнөөдөр Жэжү арал дээр эхэлнэ.

Энэ сарын 28 хүртэл үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас 2014 оны дэлхийн аварга гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар тэргүүтэй 16 тамирчин оролцох юм. Тэмцээний сугалаа гарч, манай таван жүдоч гоц мөргөжээ.

Сугалааг танилцуулбал:

-Г.Хэрлэн эхний тойрогт PAISCHER, Ludwig (AUT)-тай

-Г.Болдбаатар эхний тойрогт AOKI, Dai (JPN)-тай

-Д.Алтансүх эхний тойрогт гоц мөргөлөө. 2 дэх тойрогт казакстаны бөхтэй барилдана

-Н.Хадбаатар эхний тойрогт гоц мөргөв

-Б.Пүрэвдаваа эхний тойрогт гоц мөргөв

-О.Ууганбаатар эхний тойрогт гоц мөргөв

-Э.Мөнхжаргал эхний тойрогт гоц мөргөв

-Б.Тэмүүлэн эхний тойрогт хийлэв 2-р тойрогт ялвал хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болно

-Ө.Дүүрэнбаяр BERARD, Nicolas (AUS)-тай

-М.Бундмаа эхний тойрогт PARK, Da Sol (KOR)-тай

-П.Буянхишиг эхний тойрогт PIENKOWSKA, Karolina (POL)-тай

-Л.Энхрийлэн эхний тойрогт MINAKAWA, Camila (ISR)-тай

-Б.Мөнгөнчимэг эхний тойрогт MARTIN, Hannah (USA)-тай

-Ц.Цэрэннадмид эхний тойрогт CACHOLA, Ana (POR)-тай

-П.Лхамдэгд эхний тойрогт ZIECH, Maike (GER)-тай

-М.Ууганжаргал эхний тойрогт YOON, Hyunji (KOR)-тай барилдахаар боллоо.

Э.Гүнтөмөр

Эх сурвалж: Mongolcom.mn


URL:

Сэтгэгдэл бичих