МАХН-ын эрхмүүдэд албан тушаал чухал уу, анд нөхөр чухал уу
Сонгуулийн өмнөх жил улс төрийн амьдралд олон сонирхолтой үйл явдал өрнөдөг уламжлал тогтжээ. 2012 оны дөрөвдүгээр сарын 24-нд Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг авлигын хэрэгт буруутган баривчилж, шүүхээс ял оноосон. Харин энэ удаа Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилж, авлига авсан хэмээн буруутгаж байна.
Г.Шийлэгдамба ч баривчлагдсан учир албан тушаалаасаа өөрийн хүсэлтээ огцрох өргөдлөө өгсөнСонгуулийн өмнөх жил улс төрийн амьдралд олон сонирхолтой үйл явдал өрнөдөг уламжлал тогтжээ. 2012 оны дөрөвдүгээр сарын 24-нд Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг авлигын хэрэгт буруутган баривчилж, шүүхээс ял оноосон.
Харин энэ удаа Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилж, авлига авсан хэмээн буруутгаж байна. Г.Шийлэгдамба ч баривчлагдсан учир албан тушаалаасаа өөрийн хүсэлтээ огцрох өргөдлөө өгсөн Түүнийг бусдаас авлига авч байхад нь үйлдэл дээр нь баривчилсан гэж АТГ-аас Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт танилцуулсан гэдэг. Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 25-р зүйлийн 25.2.4-т “Засгийн газрын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нь гэмт үйлдлийг нь нотлох баримттайгаар баривчилсан бол энэ тухай 24 цагийн дотор Ерөнхий сайдад мэдэгдэнэ.
Үүнээс бусад тохиолдолд Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайдын зөвшөөрөлгүйгээр цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр орон уналга, албан тасалгаа, биед нь үзлэг нэгжлэг хийхиг хориглоно гэж” заасан байдаг билээ. Гэтэл Монгол улсын Засгийн газрын гишүүн, ЭМС-ын сайдыг ажлаа хийж байхад нь АТГ-аас гэнэтхэн гүйцэтгэх ажил явуулан /гэмт хэрэг үйлдэж байхад нь бус/ өрөө тасалгааг нь нэгжин, өөрөөр нь сейфийг нь онгойлгуулж тэнд байсан мөнгийг нь авлигад авсан гэж үзсэн бололтой.
Түүнийг баригдсны дараа МАХН-ын хүмүүс хэвлэлийн хурал хийж, “Манай Г.Шийлэгдамба авлига авах хүн биш. Энэ бол ээлжит жүжиг. Манай намын хүмүүсийг эртнээс тандаж, оролдож байгаа. Захиалагч нь тодорхой” гэсэн юм. “Өдрийн сонин”-д бичсэнээр Г.Шийлэгдамбыг ЭМС-ийн сайдын албан тушаалаа өөрийн хүсэлтээр гаргасан гэх хүсэлт нь ч “но”-той гэдэг. Г.Шийлэгдамбын гэрийг АТГ-аас нэгжиж байхад түүнтэй хамт байсан МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүд болох Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд асан Б.Тулга, Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамьян нар түүгээр ЭМС-ийн сайд болон МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх урьдчилан бэлтгэсэн хүсэлтэнд гарын үсэг зуруулсан байж болох гэсэн яриа байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 2.14-д “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан байдаг. Гэтэл ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбын хэргийг шүүх нэг мөр эцэслэн шийдээгүй байхад МАХН-ын нөхөд нь Ерөнхий нарийн бичгийн даргаараа Б.Тулгыг томилсон нь дээрх хардлагыг улам лавшируулж байна.
Г.Шийлэгдамбыг баривчлагдахад “хамт байж сэтгэл санааны дэм хүргэж байсан” Б.Тулга нь түүний оронд МАХН-ын генсек болсон бол Э.Эрдэнэжамьян өдгөө Европын орнуудаар “зугаалж явна”. Э.Эрдэнэжамьян Германы нийслэл Берлин хотод явж байгаа зургаа “Фейсбүүк”-т тависан. Ийнхүү намых нь нэг хүн хоригдож, шүүхээс ял авах дээрээ тулаад байхад МАХН-ын хүмүүс “ийм юм байж л байдаг” гэсэн янзтай хүлээн авч байгаа нь тэдэнд сандал ширээний сонирхол байгаа болохоос улс орныхоо төлөө, анд нөхдийнхөө төлөө сэтгэл гарах хэрэггүй гэж үзэж байгаа бололтой.
Г.Төмөр
URL: