Бондын зарцуулалтад судалгаа хийсэн ажлын хэсгийн хурал дээр хэн юу хэлэв
Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнгийн талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар өчигдөр олон нийтэд мэдээлсэн. Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжааны төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, ард түмний нэрлэж заншсан Чингис бонд, Самурай бондын зарцуулалтын эргэн төлөлт, Хөгжлийн банкны үйл ажиллагаатай танилцах ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар 2015 оны нэгдүгээр сарын 16-ний өдөр байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Г.Батхүү, Ц.Баярсайхан, Х.Болорчулуун, Я.Санжмятав, Л.Эрдэнэчимэг, Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Г.Уянга, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын гишүүд ажилласан юм.
Өчигдрийн Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдааны үеэр шалтгалтын дүнг танилцуулах байсан ч гишүүдийн ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар түр хойшилсон. Тодруулбал, хамтарсан хуралдааны явцад Чингис бонд, Самурай бондын зарцуулалтаар мэдээлэл сонсохыг эсэргүүцэж байсан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хуралдаанд оролцох боломжгүйгээ илэрхийлэн картаа сугалж гарснаар өчигдрийн хуралдаан тарсан юм.
Тэгвэл манай сайт тус ажлын хэсгийн хуралдаануудын хурлын протколыг бүрэн эхээр нь хүргэж байна. Эндээс та бүхэн хуралдааны явцад хэн ямар асуулт асуусан, хэн ямар хариулт өгсөн бэ гэдгийг мэдэх боломжтой юм.
Ингээд тус хурлын протколыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Г.Лхагваа
URL: