Ахуйн хэрэглээний хий үнэрлээд амиа алджээ

Улаанбаатар хотын хэмжээнд 11-р сарын 25-ны өдрийн 05:00 цагаас 11-р сарын 26-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 3758, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 124, зөрчлийн 1000, Зам тээврийн ослын 412, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 64-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Тухайлбал, СХД-14 “13-р байрны ..-р орцны гадна хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 25-нд авч шалгахад: СХД-31 хороонд суух Б /эр.18н/ нь ахуйн хэрэглээний хий үнэртсэн байдалтай орцноос гарч яваад ухаан алдаж унаад биедээ ил харагдах гэмтэл шархгүй нас барсан хэргийг СХДЦХ-3 шалгаж байна.

Мөн БГД-20 ”Барилгын захын урд автомашинаа дээрэмдүүлсэн” гэх мэдээлийг 11-р сарын 26-нд авч шалгахад: ХУД-16 хороонд суух Ү /эр.31н/-ийн “Huyndai Accent” автомашинд гар өргөж суусан БГД-10 хороонд суух М /эр.26н/ гэгч нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн “ална хутгаа гаргаад ир гэж” айлган сүрдүүлж автомашиныг нь дээрэмдсэнийг илрүүлэн БГДЦХ-2 шалгаж байна.

Түүнчлэн БГД-3 “…-р байрны гадна байсан автомашины хучлага шилжих шөнө хулгайд алдлаа” гэсэн мэдээллийг 11-р сарын 25-нд шалгахад: ЧД-19 хороонд суух Б /эр.61н/-ийн “Mercedes-Benz 190“ автомашины хучлагыг, тодорхой оршин суух хаяггүй Л /эр.57н/ гэгч хулгайлсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн БГДЦХ-2 шалгаж байна.

БЗД-14 “…-р байрны гадна байсан автомашин шилжих шөнө хулгайд алдагдсан байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 25-нд авч шалгахад: Уг байрны … тоотод суух М /эр.28н/-ийн “Toyota Allion” автомашин хулгайд алдагдсан хэргийг БНД-4 хороонд суух Т /эр.22н/ гэгч үйлдсэнийг шуурхай эрэн сурвалжлан илрүүлэн БЗДЦХ-1 шалгаж байна.

Г.Лхагваа


URL:

Сэтгэгдэл бичих