АН: ИЗНН-тай нэгдэх асуудал яригдах магадлалтай

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн зөвлөлдөх уулзалт болжээ. Уулзалтаар хэлэлцэж, зөвлөлдсөн асуудал нь “Ардчилсан намд бусад намууд нэгдэх тохиолдлыг хэрхэн зохицуулах вэ” гэдэг байв.

Тодруулбал, Ардчилсан намд бусад намууд нэгдвэл тэдгээр намын төлөөллийг Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнчлэлийн хэдэн хувьд оруулах вэ, УИХ-д нэр дэвших квотыг тодорхой тогтоох, уг асуудлыг Ардчилсан намын дүрэмд тусгах зэрэг асуудалд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд санал солилцсон байна.

Ардчилсан нам, Иргэний зориг ногоон нам нэгдэх асуудал яригдах магадлалтай гэж АН-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих