Ховд аймагт агаарын бохирдол бий болжээ

Ховд аймаг агаарын бохирдлоо бууруулахад анхаарна. Нам даралтын уурын зуухыг цахилгаан хэлбэрт шилжүүлж, иргэдийг орон сууцжуулах замаар энэ асуудлыг шийднэ гэж аймгийн Засаг дарга онцоллоо. Ховд аймаг 9000 гаруй айл өрхтэй, 1200 орчим нь төвлөрсөн халаалттай орон сууцанд амьдарч байна. Үлдсэн нь гэр хороололд амьдардаг.

Эдгээр айлыг орон сууцжуулах замаар агаарын бохирдлыг шийдэх боломжтой гэж Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан хэллээ. Мөн нам даралтын уурын зуухны тоог багасгаж, нүүрс түлдэг технологиос цахилгааны горимд шилжихээр төлөвлөсөн. Энэ оны сүүлч гэхэд нийт нам даралтын уурын зуухыг 70 хүртэлх хувиар бууруулна гэж Ховд аймгийн Засаг дарга мөн хэллээ.


URL:

Сэтгэгдэл бичих