Жастин Бибер 50 жил эвдэгдээгүй амжилтыг эвдэв


Залуу, нэр алдартай, өсөх ирээдүйтэй дуучин Жастин Бибер энэ жил хэдэн жил завсарласны эцэст шинэ клип хийлгүүлж, цоо шинэ цомог гаргаад зогсохгүй Billboard сэтгүүлийн шинэ дээд амжилтын эзэн болжээ. 21 настай дуучин залуу 17 дуу нь нэгэн зэрэг чартын 100 дотор багтаж чадсан түүхэн дэх анхны дуучин болжээ.

Ийнхүү Бибер 50 жилийн өмнө тогтоогдсон дээд амжилтыг эвдэв. Ливерпүүлийн алдарт дөрвөл болох The Beatles хамтлагийн 14 дуу тэгэхэд чартын 100 дотор багтсан билээ.

Үүгээр Жастины тогтоосон дээд амжилтууд дууссангүй. Тэрбээр гурван дуу нь топ 5 дотор багтсан түүхэн дэх гурав дахь дуучин болжээ. Эдгээр дуунууд нь бол Sorry, Love Yourself, What Do You Mean аж.

Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих