Баялагт шунасан “хүн сүрэг”

…Элсэн цөлийн тэртээд шуудай алт үүрсэн хоёр хүн төөрч будилж явж гэнэ. Авч явсан жаахан усаа гамнах гэж хичээх авч үл хүрэлцэнэ. Алтаа авч амьд үлдэх өчүүхэн хүслээр балга усны төлөө нэгийгээ хөнөөнө.

Амьд үлдсэн хүн сүүлийн хүчээ шавхан алсад мяралзах зэрэглээг далай хэмээн андуурч солиорох аж. Хатаж аргасан уруулдаа ганц дусал ч болов ус хүргэхийн төлөө шуудай алтаар худалдаж авах хүсэл нь талаар болж, тэрээр элсэн цөлдөө амь тавив. Хүний амийг аврах балга ус, шуудай алтнаас үнэтэй болох зовлонг бид амсахгүй юмсан.
БАЯЛГИЙН ТӨЛӨӨХ УЛАЙРАЛ
Монголчууд бид сүүлийн 25 жил зөвхөн баялагт л шунаж иржээ. “Оюу толгой”, “Тавантолгой” тэргүүлсэн бусад баялгууд бидэнд олдоогүй бол?” гэж заримдаа харамсан боддог юм. Эдгээр баялгуудыг тойрсон шунал тачаал, улстөрийн хийрхэл, түүхийн дурсгалт олдворуудын тонолт, нинжа нарын ухаж сэглэсэн газар шороо, баялаг тойрсон хэрүүл хараал, хүмүүсийн амьдрал дахь баян ядуугийн ялгаа энэ бүхэн бидний амьдралын буруу үзэгдэл болон хувирчээ.
“Олон зүйлүүд сайн талаар өөрчлөгдөж байгаа” гэж тайвшраад ч, улстөр дэх хэрүүл тэмцэл, өшөө авалтуудыг зөвтгөн ойлгох гэж хичээгээд ч “Энэ бүхэн ерөөсөө биш байна” гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Аливаа үйлдлийн бодит үр дүн нь “хэр сайн тайлбарлахдаа” биш, хүмүүсийн амьдрал дээр энэ бүхэн хэрхэн сайнаар нөлөөлсөн бодит үзүүлэлт дээр л нотлогддог.
Учрыг нь ойлголгүй аясыг нь харж байсан бүхнээ өнөө цагт бодит байдал дээр анзаараад дүгнэх ахул:
-Ардчиллаас хойш Засгийн эрхийг ээлжлэн барьж байсан МАХН, МАН, АН-уудын эрх баригчид уул уурхайн баялгийн ашгийн хуваарилалт, “хэн нь илүү ашиг хүртэх вэ?” гэсэн сонирхол дээр өрсөлдөж байсан, одоо ч өрсөлдөж байгаа, цаашид ч өрсөлдсөөр байх бололтой. Тийм ч учраас улстөрийн шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд, уул уурхайг дагасан бизнесийн үйл ажиллагаатай хэт хутгалдсанаар улстөрийн албан тушаалыг “бизнес” болгон хувиргажээ.
-Томоохон уул уурхайг Гадаадын Хөрөнгө Оруулалтын тусламжтайгаар үр дүнтэй ашиглаж ирсэн олон улсын жишгийн оронд, Төрийн оролцоог “ард түмэн” -ий нэрээр халхавчлан шургуулснаар үйл ажиллагааг нь “гацааж”, өрийн сүлжээг бий болгож байна. Энэхүү “гацаа” нь монголчууд бидэнд уул уурхайг олон улсын жишгээр ашиглан алдаа оноон дээрээ суралцан хөгжих боломжийг хааж, хөрш зэргэлдээ бусад орнуудад бизнесийн өрсөлдөөний таатай боломж болгон хувиргаж байгаа төдийгүй, аажим аажмаар Монголын баялгийг “үнэ цэнэгүй” болгох аюул руу хөтөлж буй.
-Улс орны амьдралыг уул уурхайн баялгаас хэт хамааралтай болгосны уршгаар, эдийн засгийн өсөлт бууралт нь дэлхий дахин дахь түүхий эдийн өсөлт бууралтаас хамааран хэлбэлзэх боллоо. Бид үйлдвэрлэгч байхаа больж, газрын баялгийг түүхийгээр хямд үнээр гадагшаа гарган борлуулахыг л эрмэлзэж байна. Зөвхөн уул уурхайн баялагт дулдуйдсан өрөөсгөл бодлогын уршгаар, хөгжиж болох бусад салбрууд үндсэндээ зогсонги байдалд оржээ. Энэ нь ажилгүйдэл, ядуурлын нэгэн шалтгаан болон хувирч буй.
-Ард олон нийтийг “баялгийн хувь” хэмээх судалгаагүй амлалтаар “горьдоож”, өөртөө итгэх, өөрсдийгөө хөгжүүлэх боломжуудад тодорхой хэмжээгээр саад болж байна. Хамгийн чухал салбар болох боловсролын салбартаа шинэчлэл хийж чадахгүй, олон нийтийг боловсруулах талаар анхаарахгүй байгаагийн уршгаар “мэдлэг” бус “мухар сүсэг” давамгайлж байна. Сүүлийн жилүүдэд “Эх орон худалдагдаж байгаа тухай”, “Эх оронгүй болж байгаа тухай” айдас төрүүлэм, түгшүүртэй мэдээллүүдээр олон нийтийн бухимдлыг дэвэргэж, итгэлийг алдагдуулах боллоо.
НАМ ТӨВТЭЙ ТОГТОЛЦООНЫ ГАЖИГ:
Бид энэ бүхний бурууг хувь хүмүүсээс хайсаар уджээ. Нийтлэгээр ажиглах юм бол сүүлийн 25 жилд улс орны тэргүүнээр ажиллаж асан бүх Ерөнхийлэгчид, бүх намуудын дарга нар, УИХ-ын гишүүд, Засгийн Газрын сайдууд бүгдээрээ “муу хүмүүс”. Эцэстээ улстөрд орсон бүх хүмүүсийг “хулгайч, луйварчин” гэж нэрлэн үзэн ядацгаах боллоо. “Чингис хаан”-ыг дахин төрүүлэх, тодруулах, хүсэмжлэх хөдөлгөөн одоо хэр намжихгүй байсаар.
“Ерөнхийлэгчийн засаглал”, “Путин шиг удирдагч”-ийн мөрөөдөл ч шинээр гарч ирсээр. “Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажих” үлгэр лугаа бид санаашран мөрөөдсөөр л сууцгаана. Энэ бүхний ард “Хүлэг сайн баатар” эрийн ачаар “Хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй дарс залгилж” жаран жил жаргаж, наян жил найрлах нууцхан хүсэл, төсөөлөл ч бас бий. Бид нэг зүйлийг, энэ бүхэн бидний бий болгосон тогтолцоонд байгааг анзаарахгүй байгаа.
Бидний сүүлийн 25 жилд бий болгосон буруу тогтолцоо нь “Хичнээн сайн хүнийг сонгоод ч “адилдаа адил, годилдоо годил” болгоод байгаагийн үндсэн шалтгаан. Бид энэ тогтолцоог өөрчлөх л хэрэгтэй. Эс тэгвэл “Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” байсаар л байх болно.
1. Намууд бүхний дээр гарчээ. УИХ-д сонгогдох эрхээ авах гэж намын удирдлагадаа зусардан хандив өгч, эрх мэдэлд хүрсэн хойноо “намаа санхүүүжүүлэх үүрэг” ээр авилгалын сүлжээг үүсгэн, “намын бодлого”-д захирагдан шийдвэр гаргаж, намын эрх ашгийн төлөө сайн муу бүхнийг л үйлдэж буй.
Тийм ч учраас намын дарга болно гэдэг улс орны дарга болно гэж ойлгож түүний төлөө “орондоо орох завгүй, хөнжилдөө хөрвөөх завгүй” тэмцэлдэж байна. Бурууг хийвэл өмөөрч хамгаалах намтай байх гэдэг, хууль зөрчвөл өршөөж уучлах намтай байх гэдэг, хулгайг хамтдаа хийж болох намтай байх гэдэг эрх мэдэлд горилогчдийн “нэр төрийн хэрэг” болж байна.
2. Өөрсдийгөө “төлөвшсөн”, “төлөвшиж байгаа”, “төлөвших ирээдүйтэй” гэж тооцдог хэдэн намууд улс орны эрх ашиг дээр бус өөрсдийн намуудын эрх ашиг дээр нэгдэж, бас салж байгаа. Тэдний эрх ашиг нь  ”мөнгөн дээр тогтсон эрх мэдэл”. Хэн нь илүү мөнгөтэй, эрх мэдэлтэй байх вэ? гэдэг бол тэдний өрсөлдөөний шалтгаан. Эрх мэдэл болон мөнгөний хэмжээ ихсэх хэрээр тэдний тэмцэл улам улмаар ширүүсч, эцэстээ “өшөө авалт” болон хувирч буй нь нууц биш.
Өрсөлдөөн, өшөө авалт гаарах үйлдэл нь намуудын гэхээсээ хувь хүмүүсийн буюу намуудын удирдлагуудын зөрчил болон хувирч байна. Энэ нь нийгэмд болон жирийн иргэдэд маш муугаар нөлөөлж байгааг бид мэдэрч байна.
3. Засгийн эрхийг авч буй намуудын удирдлагууд эрх мэдлийг хуваарилж буй учраас нам доторхи хагарал зөрчилдөөн жилээс жилд даамжирч буй. Сонгуульд “намын жагсаалтаар” орох, шийдвэр гаргах албан тушаалуудад томилогдох томилгоо бүхэн зөвхөн мөнгөөр хэмжигдэж буй нь ил болон далд хэлбрээр шударга бус зөрчилдөөн, хуйвалдах, “хор найруулах” зэрэг ялзралыг бий болгож байна.
Ихэнх намууд ийм шалтгаанаар задрах, бутрах байдалд хүрээд байгаа хэдий ч олон жил нэршсэн намуудын “бренд” нэр аргамжаа нь болж буй. Намуудын доторхи ийм “идээ бээр” нь намуудын хүрээнээс хальж нийгэм даяар “бохир ус” болон урсч буй нь гамшигтай. Орон нутаг дахь эрх мэдлийн хуваарилалтанд ч энэ “бохир ус” нөлөөлсөөр л байгаа.
ХҮНИЙ ХӨГЖИЛ:
Бид энэ олон жил “хүний хөгжил” буюу өөрсдийнхөө тухай огт мартаж орхижээ. Зөвхөн баялагт шунаж, мөнгийг шүтэж, эрх мэдэлтнүүдэд зусардаж, намуудад хуваагдаж, мухар сүсэгт автсаар бид өөрсдөө “хүн сүрэг” болон хувирахад ойрхон болж байна. Бид зөвхөн бусдыг шүүмжилж, үзэн ядаж, өөр хоорондоо цэцэрхэн маргалдаж, өөрийгөө зовоолгүй амар аргаар баяжихыг мөрөөдсөөр л сууна.
Ид шидийг хүлээж, мухар сүсгээр бүх зүйлд хандан өөрсдийн үнэ цэнээ итгэл найдвартайгаа хамтад өдөр өдрөөр гээсээр буй. Бид нэг зүйлийг “Бүх зүйл өөр хэнээс ч биш, бас ид шидээс ч биш, зөвхөн биднээс хамаарах болно” гэдгийг мартаад байна. Алив улс орны хөгжил хүн бүрийн хөгжил дэвшлээс шууд хамаардаг. Заавал УИХ-д сонгогдолгүйгээр хүн бүхэн өөрсдийн хийж чадах зүйлээ дор бүрнээ маш сайнаар хийж гүйцэтгээд байх нь улс орныхоо хөгжилд оруулж байгаа сайн хувь нэмэр гэдгийг бид ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна.
Бидний заавал дагаж мөрдөх учиртай хууль дүрэм журмууд нь таны эрх ашгийг бусдын эрх ашигтай хамтад нь зохицуулж байгаа гэдгийг бид өөрсдөө ухамсарлахгүй байна. Уул уурхай биш бид өөрсдөө Монголын баялаг нь гэдгээ ухаарах цаг нь болжээ.
-Засгийн газар бидэнд бэлэн мөнгө өгч тэжээн халамжлагч биш, бидний өөрсдийгөө хөгжүүлэх өөрсдийн чадвар боломжоороо сайхан амьдрах боломжуудыг бий болгох үүрэгтэй. Тийм ч учраас тэд бидний суралцаж, ажиллаж, амьдрах бүх боломжийг стандартаар тогтоон хуульчилж, түүнийгээ хэрэгжүүлж, хянаж байх учиртай. Бид үүнийг л эрх баригчдаас шаардаж, хянаж байх ёстой юм шүү дээ.
-Бид эрхээ эдлэхээс гадна үүргээ заавал биелүүлж байх ёстой. Бид ажил хийн татвараа хуулийн дагуу төлж, бусдыг хүндэтгэн харьцаж, бусдын хөдөлмөр зүтгэлийг заавал үнэлж, хүндэлж байх учиртай. Олон нийтийн газар биеэ зөв авч явахаас эхлээд хогоо хогийн саванд хийх, автомашинаар уур уцаар бухимдалгүй зорчих, өөрийн гэр бүлээ сайнаар авч явах, үр хүүхдээ үлгэр жишээчээр хүмүүжүүлэх бүхэн нь бидний хэнтэй ч барьцахгүй үүрэг.
-Улстөрд хийрхэж бус “Үндсэн хууль”д заасан эрхийнхээ дагуу сонгуульд саналаа өгч оролцох ёстой. Таны сонголт таны амьдралын хэмнэлд нөлөөлнө гэдгийг ухамсарлаж зөв сонголт хийх учиртай. Тийм ч учраас бид их зүйл уншиж, олон зүйлд үнэлэлт дүгнэлт өгч, нийгмийн амьдралд болж буй сайн муу үзэгдлүүдийг анзаарч байх хэрэгтэй болдог. Буруу сонголтынхоо төлөө дараа нь хичнээн бухимдавч сонгуулийн хугацаанд засч залруулж чаддаггүй.
-Таны ухамсар, хүмүүжил, төлөвшил нь таны л баялаг. Тэгэхээр та өөрийгөө хөгжүүлэх талаар санаа тавих учиртай. Ямар мэргэжил эзэмшиж, хаана яаж ажиллаж, ямар цалин хөлс авч яаж амьдрах нь таны л сонголт. Өөртөө бий болгосон таны баялгийг хэн ч булааж хулгайлж авч чадахгүй болохоор бүх зүйл зөвхөн танаас л шалтгаалдаг. “Сайн явах санааных, муу явах заяаных” гэдэг ч, таны хэн болох нь таны л асуудал. Үүнийг хэнд ч найдаж, хэнтэй ч хуваах боломжгүй.
…Хүний хөгжлийн талаар умартан зөвхөн баялагт шунасан Монголын нийгмийн буруу тогтолцоо нь улстөрчдийн хүрээнээс хальж, эгэл жирийн иргэдийн амьдралд ч муугаар нөлөөлж буйг бид анзаарч байгаа.
Материаллаг зүйлд хэт автсан бидний сэтгэлгээ, “мөнгөөр бүхнийг шийдэж болно” гэсэн буруу муу итгэл үнэмшил,  өөрийн хувь заяагаа даатгасан мухар сүсэг бүхэн нь өдгөө монголчуудын оюун санааны үнэ цэнийг бууруулж, өөртөө хүндэтгэлгүй хандах хандлагыг бий болгож байна. Эрдэм мэдлэгийг дорд үзэн их мөнгийг эрхэмд үзэх үзэл нь хүмүүсийн оюун сэтгэлгээ, авьяас чадвар, бүтээлч чанараа хөгжүүлэхэд саад болж буй.
Харин энэ бүхний эсрэг өөрсдийн боломж чадлаараа өөрсдийгөө хөгжүүлж, дэлхийн хэмжээнд сэтгэдэг залуусын үе бий болж байна. Тэгэхээр хүссэн ч хүсээгүй ч бид “Хүний хөгжил” руу анхаарлаа хандуулах л болно. Тэр цагт уул уурхай биш, монгол хүмүүс бид  өөрсдөө Монголын баялаг болон хувирах болно. Үүнээс өөр сонголт бий гэж үү? бидэнд.
БАЛГА УС ШУУДАЙ АЛТНЫ ҮНЭТЭЙ ҮНЭТЭЙ ТЭНЦЭХИЙН ЦАГТ БИД УХААРАХ ЁСТОЙ ГЭЖ ҮҮ? 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах              
2015-11-25

URL:

Нэр: тэнэг Огноо: 25 November 2015

Нархан хотхоны 51 дүгээр байрний 11 тоотын Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. энэ нөхрийн талаар” Онцгой маанаг” нэртэй зохиол хүртэл хэвлэгдсэн гээд бод доо. Google дээр Онцгой маанаг гээд хайнгуут гарч ирдэг юм

Сэтгэгдэл бичих