Төрхөө олдоггүй Эрүүгийн хууль

Хөрөнгө хураах ялыг байхгүй болгоно

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ удаагийн намрын чуулганаар хэлэлцэж, эцэслэх учиртай. 2002 онд батлагдсан Эрүүгийн хуульд 10 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч өнөөгийн тулгамдаад буй харилцааг зохицуулж чадахгүй байгаа гэх шүүмжлэлийг судлаачид өгөөд буй. Иймд ардчилсан нийгмийн харилцаанд тохирсон, Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний суурь эрх, халдашгүй байдлыг баталгаажуулахаар дээрх шинэчилсэн найруулгыг боловсруулсан хэмээн хууль санаачлагчид онцолсон.Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазын ялыг хасаж, хугацаагүй хорих ялын тухай тусгажээ. Ялын хувьд гэрийн хорио, нийтэд тустай хөдөлмөр хийлгүүлэх, хорих ял зэрэг төрөлтэй. Харин хорих ялын хугацааг одоогийнхоос багасгажээ. Тухайлбал, хорих ялыг долоо хоногоос 20 жил хүртэл байхаар тооцсон байна. Мөн бүх насаар нь хорих тухай ялын зүйл заалт бий. Бүх насаар нь хорих ял 20 жилээс дээш хугацаатай байх бөгөөд суллагдах үндэслэл нь 25 жилээс дээш хугацаагаар хоригдсоны дараа үүснэ. Өөрөөр хэлбэл, 25 жилийн дараа тодорхой болзол хангаж байвал ялаас чөлөөлөх зохицуулалт хийх аж.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар гэмт хэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд хэмээн ангилж байгаа бол шинэчилсэн найруулгаар ердийн болон хүнд гэсэн хоёр төрлөөр л ял оноохоор заажээ. Таван жилээс дээш хугацаагаар хорих ялын хэмжээ тогтоосон хэргийг хүнд гэмт хэрэгт тооцно. Хүнд гэмт хэргээр шүүгдсэн хүн тэнсэн харгалзах эрх эдлэх боломжгүй. Гэхдээ гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хохирлоо арилгасан тохиолдолд оногдуулсан ялын хэмжээнээс хоёрны нэгээс дөрөвний нэг хүртэл хувиар хасах талаар заажээ.

Гэмт хэрэгтнийг хорихоос илүүтэй хүмүүжүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх талаар сэргийлэх, төлөвшүүлэх, хохирол барагдуулах чиглэлд анхаарсан хэмээн Хууль зүйн сайд Д.Дорлигжав тайлбарласан юм.

Тооцооны нэгж гэж хаана ч байхгүй зүйл оруулж ирсэн нь хойшлуулах том шалтгаан байв

Дашрамд дурдахад, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд торгуулийн хэмжээг цалингийн доод хэмжээнд тулгуурлан нугалж тогтоодог байсныг шинэ хуулийн төсөлд тооцооны нэгжээр орлуулжээ. Учир нь, цалингийн доод хэмжээг Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогчдын нэгдсэн холбоо гээд гурван талын хэлэлцээрээр тогтоодог тул УИХ үүнд нь хяналт тавих боломжгүй, хэзээ ч хөдлөх боломжтой гэж үзсэн байна. Иймд хуулийн төсөлд тооцооны нэгж буюу эхний удаад 2000 төгрөг байхаар тогтоосон байв. Хэрэв төгрөгийн ханш чангарч, эдийн засагт эерэг өөрчлөлт гарвал хуульд бүхэлд нь өөрчлөлт оруулахын оронд зөвхөн тооцооны нэгжид өөрчлөлт оруулж 1000, 1500 төгрөг болгох юм уу, эсрэгээрээ төгрөг суларсан тохиодолд 2500 төгрөг байх гэх мэтчилэн өөрчлөх боломжтой аж.

Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд эсэргүүцлээ илэрхийлж, төслөө эргүүлэн татахыг хууль санаачлагчдад сануулж байсан удаатай. Өнгөрсөн наймдугаар сард хуралдсан ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр товлосон ч энэ удаагийн намрын чуулган руу ийнхүү шилжүүлсэн юм.

Гэвч энэхүү хуулийн төсөл гишүүдийн эсэргүүцэлтэй тулгараад буй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “УИХ-аар Эрүүгийн хуулийн төслийг хэлэлцэж байгаад хойшлуулсан нэг том шалтгаан нь тооцооны нэгж гэж хаана ч байхгүй зүйл оруулж ирсэн. Тооцооны нэгж нь Эрүүгийн хуулийн суурь болж байгаа нөхцөлд ярих боломжгүй. Энэ асуудлыг Ажлын хэсгийн түвшинд дахиж яриагүй, нэгдсэн ойлголтод хүрээгүй байна. Бид тооцооны нэгжээсээ татгалзаад өөр хувилбар ярих байх гэтэл үүнийгээ хуучин төслөөр зүтгүүлж байна.

УИХ-аар Эрүүгийн хуулийг хэлэлцэж байгаа нөхцөлд хэд хэдэн хуулийн эхний хэлэлцүүлгийг давхар хийх ёстой. Тэр дундаа Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн хэлэлцүүлгийг заавал хийж, Байцаан шийтгэх хуульд нь шингээх ёстой. Ингэхгүй бол сүүлд нь зохицуулж болохгүй нөхцөл байдал үүсдэг. Энэ асуудалд хавар ойлголцоод Байцаан шийтгэх хуулийг дагаад Прокурорын хууль, Өмгөөллийн хууль гээд давхар 7-8 хуулийг хэлэлцье гэсэн. Нэгдүгээр хэлэлцүүлгийг нь хийгээд Эрүүгийн хуулийг хоёрдугаар хэлэлцүүлэгт оруулж, зөрчилгүй болгож баталъя гэдэг зарчмын байр суурьтай байсан. Гэтэл бусад хуулийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийгээгүй байж Эрүүгийн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, батлах гэж байгаа учраас бид Эрүүгийн хуулийн төслийн хэлэлцүүлгийг дахин хойшлуулах саналтай байна. Эрүүгийн хуулийг мэргэжлийн хүмүүс л өөрчилдөг” гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Миний хувьд Эрүүгийн хуулийг боловсруулахад анхнаас нь оролцсон. Гэхдээ энэ хуульд сууриасаа эхлээд анхаарч үзэх ёстой 10 гаруй асуудал байна. Нэгдүгээрт, тооцооны нэгж гэдэг зүйл орж ирсэн. Хоёрдугаарт, баян хоосны ялгаа байна. Төлбөрөө төлсөн тохиолдолд хорих ялгүй мултрах нөхцөл бүрдсэн. Шүүгчдэд их хэмжээний эрх олгож байгаа. Энэ нь эргээд хэрхэн нөлөөлөх бол гэх мэтчилэн эргэлзээ төрүүлсэн зүйлс бий. Мөн одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар галт зэвсэг болон хар тамхины наймаанаас олсон орлогыг хураадаг. Мөн уг хэргийг үйлдсэн хүнийг хорих ялаар шийтгэж, нийгмийг аюулгүй болгодог. Гэтэл эд хөрөнгө хураах ялыг байхгүй болгох гэж байна. Үүнийг би хувьдаа эсэргүүцэж байгаа” гэх эсрэг байр суурийг илэрхийлэв.

Б.Даваатогтох

Засгийн газрын мэдээ


URL:

Нэр: тэнэг Огноо: 25 November 2015

Нархан хотхоны 51 дүгээр байрний 11 тоотын Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. энэ нөхрийн талаар” Онцгой маанаг” нэртэй зохиол хүртэл хэвлэгдсэн гээд бод доо. Google дээр Онцгой маанаг гээд хайнгуут гарч ирдэг юм

Сэтгэгдэл бичих